English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Захуудад шалгалт хийжээ
    Хэнтий аймгийн Хэрлэн суманд үйл ажиллагаа эрхэлж байгаа Хурх чандмань, Айрган хонгор ХХК-иудын хүнсний захуудад шалгалт хийхэд, “Айрган хонгор” ХХК-ий хүнсний захад шалгалт хийжээ. Уг шалгалтаар захын шалны плита ховхорч муудсан, лангуу тавиур өнгө үзэмжээ алдсан, хана, тааз, цонх шороо тоос ихтэй, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, хүнсний бараа хадгалах агуулах байхгүйгээс лангуу түрээслэгч нар лангууны урд гурил, будаа зэрэг шуудайтай бүтээгдэхүүн хураасан, ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг зохих журмын дагуу найруулж, хадгалж, хэрэглэж хэвшээгүй, дотоодын хяналт байхгүй, худалдаа эрхлэгчид ажлын хувцас өмсөж хэвшээгүй, үйлчилгээний заалны зохион байгуулалт муу,  хөргүүр, хөлдөөгч түүний тэжээлийн цахилгааны утсыг эмх цэгцгүй холбож байрлуулсан зэрэг зөрчлүүд илэрлээ. Дээрх  зөрчлүүдийг арилгуулахаар тус компаний  хүнсний захын үйл ажиллагааг зогсоож 10 заалт бүхий улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага өгч биелэлтэнд хяналт тавин ажиллаж байна. Хурх чандмань ХХК-ий хүнсний захад их цэвэрлэгээ, үйлчилгээний заалны хана будах үүрэг өгөв.

Хэнтий аймгийн сурвалжлагч И.Байгальмаа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...