English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Хятадууд Азийн үнэт цаасыг атгав
    Азийн индексүүд өнгөрөгч долоо хоногт өсөлттэй байлаа. Мягмар гарагт Японы Төв Банк нэг хувьтай байсан бодлогын хүүгийн түвшингээ 0-1 хувийн хооронд барьж байхаар шийдвэрлэсэн нь индексийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлжээ. Мөн иений ханшийн уналтыг сааруулах, эдийн засагт нөлөөлөх сөрөг үр дагаврыг багасгах зорилгоор Ардчилсан намаас таван их наяд иен буюу 60.15 тэрбум ам.долларын өртөгтэй хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа аж.  Ernst and Young аудитын компани IPO-ын зах зээлийг судалж, тайлангаа гаргажээ. Тайланд Азийн IPO-ийн зах зээл дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд үнэт цаас гаргагчдын ам. доллараар хийсэн хэлцэл нь олон улсын зах зээлийн нийт арилжааны 83 хувийг бүрдүүлж,  хуримтлагдсан нийт хөрөнгийн 76 хувийг БНХАУ-ын компаниуд татаж чадсан байна.

Х.Өнөрсайхан
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...