English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Хөдөлгөөнт эргүүлд 10 мотоцикль өглөө
    Өнөөдөр Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтсийн эргүүл хамгаалалтын ажилтануудад тусгай тоноглол бүхий мотоцикль хүлээлгэн өглөө. Аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасаны дагуу аймгийн төвд хөдөлгөөнт эргүүлийн үйл ажиллагааг тогтмолжуулах, сайжруулах зорилт тавьж ажилласны дүнд өнөөдөр Арвайхээр хотод найман эргүүл шөнийн 02 цаг хүртэл ажиллаж байгаа билээ. Тус эргүүлийн ажлыг хөнгөвчлөх, ард иргэд алслагдсан баг хороодод хүрч ажиллахын тулд хөдөлгөөнт эргүүлүүдэд хөл залгах унаа тэрэг хамгийн чухал юм. Иймээс аймгийн төсвөөс хөрөнгө оруулалт хийж Цагдаагийн хэлтэст 10 мотоциклийг гардуулан өглөө. Тус үйл ажиллагаанд аймаг сумын удирдлагууд болон цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн бүрэн оролцлоо. Тод хүлэг компани Аймгийн засаг даргын тамгийн газрын захиалгаар Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн Хенсим брэндийн тусгай тоноглол бүхий тус мотоциклуудыг захиалан оруулж ирсэн байна. Нэг бүр нь 1.4 сая төгрөгний өртөгтэй бөгөөд нэг жилийн батлагаа олгож байгаа юм байна. Сүүлийн үед аймгийн хэмжээнд гудамж талбайд гарч байгаа гэмт хэргийн тоо буурч байгаа ч согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг ихсэх хандлагатай болоод байгаа аж харин тус хэргийг гарахаас урьдчилан сэргийлэх, ард иргэдийн аюулгүй байдлыг хангахад тус эргүүлийн авто хэрэгсэлүүд нь хувь хэмэр болно гэдэгт итгэж байгаагаа холбогдох хүмүүс онцолж байлаа. Одоогоор шөнийн 02 цаг хүртэл ажиллаж байгаа хөдөлгөөнт эргүүл тун удахгүй 24 цагын турш ажиллаж ард иргэдийн аюулгүй амар тайван амьдралын төлөө ажиллахаар төлөвлөж байгаа юм байна.

Өвөрхангай аймгийн сурвалжлагч Г.Ариунзаяа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...