English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Өвлийн буудайг уринш шилжүүлэн тарих технологи нь олон улсын жишиг болов
    Ниншягийн Хотон үндэстний ӨЗО-ны Хатанголын усжуулалтын бүсэд өвлийн буудайг уриншид шилжүүлэн тарих, технологийг дэлгэрүүлэх ажил эхэллээ. Хятад улс болон Их Британийн хамтран хэрэгжүүлж байгаа “Дэлхийн цаг агаарын хувиралтын газар тариаланд үзүүлэх нөлөө” шинжлэх ухаан технологийн судалгаа нь  гадаад дотоодын олон хүсүмийн анхаарлыг ихэд татаж байгаа юм. Арваад жилийн хөдөлмөрийн үр дүнд Ниншягийн Хатан гол усжуулалтын бүсэд өвөл буудай тарих технологийн асуудлыг шийдвэрлэж, түүхэн уламжлалт тариалах аргыг эвдэж чадсан байна. Сүүлийн таван  жилд, усжуулалтын бүсийн өвлийн буудайн га бүрийн дундаж ургац хураалт 7501.5 кг хүрч, хаврын буудайг бодвол га бүрээс 2511 кг илүү хураах болж, 50.3 хувиар нэмэгдэж, ганц өвлийн буудайн га бүрээс 1842 юань илүү орлого олох болжээ. Үүний зэрэгцээ өвлийн буудай тарих нь одоогийн түвшинд газар тарианы ашиглалтын хэмжээг 39.9 хувиар дээшлүүлж, гэрэл ашиглалтын хэмжээ болон газар тарианы ургац хураалтын хэмжээг мэдэгдэхүйц дээшлүүлсэн байна.

Орчуулсан Г.Пүрэвгэрэл
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...