English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
АН дахь Ээлжит бус их хурлын төлөөх хөдөлгөөний зохицуулагч Т.Хасбаатар: Н.Алтанхуяг дарга эрх мэдэл, мөнгөнөөс болж олон үнэт зүйлээ алдсан
    Ардчилсан намыг шинэчлэх цаг болсныг намын гишүүд их ярьж байна. Шинэчлэл чухам юунаас эхлэх ёстой талаар АН дахь Ээлжит бус их хурлын төлөөх хөдөлгөөний зохицуулагч Т.Хасбаатартай ярилцлаа.
-Таны бодлоор танай намын шинэчлэл юунаас эхэлнэ гэж бодож байна?
-Манай нам монголын хөгжлийн шинэ шат болгонд шинэчлэгдэж цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг. Шинээр амьдарч, амьсгалж ирдэг тийм нам. Өнөөдөр монголын ирээдүйн хөгжлийн тухай ярьж байна. Чухам энэ үед монголчууд бидний итгэл үнэмшил болсон ардчилал, эрх чөлөө, чөлөөт зах зээл энэ болгоныг бид улам тодруулан батжуулах цаг үе манай намд иржээ.
-Н.Алтанхуягийг огцруулснаар АН шинэчлэгдэх үү. Шинэчлэлийн эхлэл нь даргыг огцруулах асуудал мөн үү?
-Манай хөдөлгөөн бол хэн нэгэн хүнийг огцруулах гэж байгуулагдаагүй. Ардчилсан нам бол асуудлаа их хурлаараа тойроод ярих цаг болсон гэж үзэж байгаа юм.
-Гэхдээ Н.Алтанхуяг даргын үзэл баримтлал энэ намд хэрэггүй гэж үзэж байгаа юм биш үү?
-Миний хувьд бол үзэл баримтлал гэхээсээ илүүтэйгээр нэг намтай хамтран засаг төр барьж байгаа, хамтран ажиллаж байгаа тэр байдал нь Н.Алтанхуяг даргыг үзэл баримтлалаа мартахад хүргэсэн байх гэж бодож байна. Түүнээс биш тэр хүн 20-н жил энэ Ардчиллын хөгжилд тодорхой хэмжээний үүрэг рольтой оролцсон хүн. Бас тийм ч амар Ардчилсан намаас мартагдахгүй шүү дээ. Ер нь бол эрх мэдэл мөнгө хоёр хүнийг олон үнэт зүйлээс нь салгадаг юм байна гэдгийг харж байна.
-Тэгвэл Н.Алтанхуягаас өөр танай намыг аваад явчихаар хүн хэн байна вэ?
-Монголын ард түмэн бол ухаантай хөвгүүдээрээ дүүрэн. Тэгэхээр ард түмний ухаалаг хөвгүүдээс хэн нь ч Ардчилсан намыг аваад явчих болно. Ухаантай чадалтай, чадвартай хүн энэ намд олон байгаа.
-Хөдөө орон нутгаас танай хөдөлгөөнийг дэмжиж байгаа хүн хичнээн байна вэ?
Өнөөдрийн байдлаар арав гаруй аймгийн гишүүд биднийг дэмжиж байгаагаа илэрхийлэн, бичиг факс хүргэж ирж байна. Нам бол анхан шатныхаа байгууллага, намын жирийн гишүүдийнхээ үгийг сонсох цаг болсон нь дээрх үйл явдлаар харагдаж байна.

Х.Өнөрсайхан
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...