English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Хүний цусны бүлгээр хүний зан төлөвийг тодорхойлж болно
    Хүний амьдралд цус хэр зэрэг үнэ цэнэтэй болох тухай маргах хүн байхгүй нь мэдээж биз ээ. Амьдралд онцгой чухал энэ шингэний талаар эрт дээр үеэс мэддэг байжээ. Английн нэрт эрдэмтэн В.Харвейгийн нээлтийн дараа (1578-1657) судсаар дамжуулан цус сэлбэх санаа төржээ. 1667 оны 6-р сарын 15-нд философийн профессор Жеан Денис, операторч Еммеретз нар анх удаа цус сэлбэжээ. Гэвч цусны бүлгийн талаар мэддэггүй байсан тул нэлээн хүн нас барсан байна. 1900-аад оны үед Ландстейнер цусны бүлгийг тогтоосны дараа цус сэлбэх ажиллагаа шинжлэх ухааны үндэстэй болж түгэн тархжээ.
Ландстейнер хүмүүс (1-I, 2-II, 3-III, 4-IV) гэсэн 4 бүлгийн цустай байдгийг тогтоож, энэ нь Менделийн хуулийн дагуу эцэг эхээс хүүхдэд нь удамшдагийг ажиглажээ. Аль нэг цусны бүлэг бусад бүлэгтэй харьцуулахад зарим өвчин тусах нь хялбар гэж өнөө үед үзэж байна. Тэгвэл цусны бүлгийн шинж чанарыг нэгтгэн энэ бүлгийн цустай хүн ийм зан чанартай байна гэж харуулж болох уу?
Леоне Боурдел (1907-1966) анх энэ асуултын хариуг хайсан байна. Хүний зан чанарын 4 төрлийг цусны бүлэгтэй холбон тайлбарлах оролдлогын үр дүнг тайлбарлая.

I бүлгийн цус: Уран яруу зан төлөв
Энэ төрлийн цусны бүлэгтэй хүмүүс амьдралын амтыг хамгийн сайн мэдэрдэг, хорвоогийн хайр ивээлийг өгөөмрөөр хүртдэг. Амьдралыг хөгжим хэмээн дүрсэлж амьдардаг. Байгаа орчиндоо маш сайн зохицдог. Хүмүүстэй хэл амаа амархан ололцдог. Бусдыг буруутгаж, эсэргүүцэлгүй эвтэй найртай харилцаж амьдардаг.
Ингэж сайхан зохицохын хажуугаар өмнө гарч ирсэн бүхий л боломжийг бүрэн дүүрэн ашигладаг. Их зүйл хийлгүй өөрийн зорилгодоо амархан хүрч чадна. Тэдний энэ амжилтын хамгийн гол үндэс нь устөрөгч, хүчилтөрөгчийн нэгдэл усны молекул мэт зохилдолгоо байдаг.
Моод, цаг агаар, цаг үе, орчин нөхцөлтэй амархан зохицдог. Зарим хүнд тун хүнд, дасахааргүй мэт санагдах тийм нөхцөлд О бүлгийнхэн маш хурдан дасан зохицож олон жилийн турш тийм байдлаар амьдарсан юм шиг хүлээж авдаг. Бусад хүмүүс шиг шинэ нөхцөл байдалд гайхаж мэгдэхгүй, айж эмээхгүй, нэг буланд очоод суухгүй, харин ч тэр дор нь дасан зохицоно. Хурц тод санаа бодол, эсэргүүцэж зөрөх санаа ч байхгүй. Төрөлхийн хий хоосон хүмүүс юм. Ихэвчлэн улстөрчид, худалдаачид ийм зан чанартай байдаг.

II бүлгийн цус: Нийтэч төлөв
Энэ бүлгийн цустай хүмүүс байнга эрэл хайгуул хийж, бусдыг сонсож, мэдэрч, эргэн тойрныхоо хүмүүстэй нийцтэй байхыг эрхэмлэгч байдаг. Гадаад ертөнц дэх бүхий л өөрчлөлт шинэчлэлтэнд маш мэдрэмжтэй. Гэвч хэт мэдрэмтгий байсны улмаас бусадтай ойртож дотносон нийтэч байхад хүндрэл учруулдаг тул дуугүй, хаалттай нэгэн болж хувирахад хүргэдэг. Ийм үед сэтгэцийн задлан шинжилгээг ашиглана.
Сэтгэцийн задлан шинжээч тухайн хүний амьдралд юу нөлөөлсний улмаас ийм байдалд орсныг мэдэж болдог. Энэ бүлгийн цустай хүн бүр дээрх байдалд ордог гэж бодож болохгүй. Тэд ихэвчлэн хүрээлэн байгаа орчин болон хүмүүстэй эерэг харилцаа холбоо тогтоож, шинэ өөрчлөлтөнд дасан зохицож, жижиг сажиг зүйлсийн дунд амьдралаа халуун дулаан, үнэнчээр авч явдаг.
Энэ бүлгийн цустай хүмүүс оршин байгаа нийгмийнхээ анхаарлын төвд байдаг, гялалзсан нэгэн байдаг. Харин тэсвэр хатуужил, нөхөрсөг нийтэч чадвар нь алдарсан үед сул дорой, хөөрхийлөлтэй хүмүүс болж хувирдаг.

III бүлгийн цус: Хэм хэмнэлтэй төлөв
Хэм хэмнэлтэй зан чанартай бөгөөд ухаалаг, нягт нямбай, өөртөө эзэн болох чадвартай байдаг. Бусдын санал хүслийг үл тоомсорлон өөрийн бодол санаа, шийдвэрээ тулгадаг. Тэднийг төмөр зам дээгүүр явж буй уурын тэрэгтэй зүйрлэж болно. Өмнөө тааралдсан саад бэрхшээлийг нэг бол дайран гардаг эсвэл чирэн авч явдаг уурын тэрэг. Өөрийг нь дийлэхээр бэрхшээл тулгарсан ч хүч чадлаа үзүүлэхийг хүсдэг тул хаа нэгтээ гацаж үлдэхэд нь гайхах зүйлгүй юм.
Гадны нөлөөнд автагдан замаасаа хазайна гэж ярьсны ч хэрэггүй. Тэдний өөртөө эзэн болох чадвар хүчтэй тул хэн ч ганхуулж чадахгүй. Өөрийгөө эсвэл үзэл бодлоо орхидоггүй. Тэд бусдыг дагахаасаа илүү бусдыг захирч, давамгайлахыг хүсдэг. Зөрүүд, түрэмгий, хатуу ширүүн хүмүүс юм. Тэдний хувьд мэдрэмжээс илүү бодит байдал чухал. Энэ бүлэгт цэрэг, нэг зүйлийг дагнан мэрэгшигчид, зөвлөгчид ордог.

IV бүлгийн цус: Цогц зан төлөв
Энэ бүлгийн хүмүүс бусад 3 бүлгийн бүх л онцгой шинж чанарыг нэгтгэн агуулсан байдаг. Энэ 3 чанар янз бүрийн хэмжээгээр хувь хүнд илрэхэд тухайн хүн маань зан чанарынхаа олон талт байдлын тоглоом болж хувирдаг. Ийм хүмүүс динамик зохион байгуулалт, хүчтэй сэтгэлийн тэнхээ, маш сайн сахилга бат эзэмшихгүй бол дотроо зөрчилдөөнтэй, хэт мэдрэмтгий, олон үзэл бодол, нөхцөл байдалд яахаа мэддэггүй, тэсвэр тэвчээргүй, бааштай, шийдэмгий бус, тогтворгүй хүн болж хувирдаг. Гэвч орчноо анхаардаг, нийгмийн байр суурь, үзэл бодол, хандлагыг чухалчилдаг, логик сэтгэлээтэй зэрэг чанар нь амжилтад хүргэх сайн талтай юм.
Ухамсартай эцэг эх, сургуулийн багш нарын тусламжтай хүүхдийн зөрчилдсөн байдлыг цэгцэлж болно. Дээрх 3 бүлгийн бүх л сайн сайхан чанар, онцлогийг түүний давуу чанар болгон хувиргавал тухайн хүний хувьд тэнцвэрийг тогтоосон хэрэг болно.
Франц ардын “Надад ямар бүлгийн цустайгаа хэлвэл, таныг хэн болохыг хэлж өгье” гэсэн зүйр үг биелж байгаа хэрэг биш үү? Өнөөдөр хүн бүр өөрийнхөө цусны бүлгийг мэддэг болсон тул дээрх зүйлийг хараад “Магадгүй тийм байж болох юм” гэсэн дүгнэлт гаргахад хялбар болжээ. Хүний зан төлөв болон цусны бүлгийн хоорондох уялдаа холбоог хүлээн зөвшөөрвөл өөр бүлгийн цустай хүмүүс яаж хэрхэн аашилж аягладагийг мэдэж авах нь хэрэггүй гэж үү?

Цусны бүлгийнхээ дагуу хооллох нь

Сүүлийн судалгаагаар хүний цусны бүлэг болон хооллолт нь хоорондоо холбоотой байж болох тухай үзүүлжээ. Нэг бүлгийн цустай хүний хувьд тохирохгүй хүнс нөгөө бүлгийн цустай хүнд таарч болно. Судлаачид зарим хүмүүс маш хурдан таргалдаг эсвэл турдгийг мөн л үүнтэй холбон тайлбарлаж байна.
I бүлгийн цус:
Идэх шаардлагатай зүйлс: Мах, уургаар баялаг хүнсний бүтээгдэхүүн.
Идэж болохгүй зүйлс: Улаан буудай болон бусад амуу тариа.
Хийх шаардлагатай дасгал: Ямар ч хамаагүй аэробикийн дасгалууд.
Эрүүл мэндийн эрсдэл: ходоодны шарх, үе мөчний өвчин
II бүлгийн цус:
Идэх шаардлагатай зүйлс: Хүнсний ногоо, нүүрс ус бүхий хүнсний зүйлс.
Идэж болохгүй зүйлс: Мах, өөх тос.
Хийх шаардлагатай дасгал: алхах, тархины дасгал.
Эрүүл мэндийн эрсдэл: хорт хавдар, зүрхний шигдээс.
III бүлгийн цус:
Идэх шаардлагатай зүйлс: Мах, хүнсний ногоо, сүүн бүтээгдэхүүн.
Идэж болохгүй зүйлс: Болохгүй гэсэн онцгой зүйл байхгүй. Бүхнийг хэрэглэж болно.
Хийх шаардлагатай дасгал: усанд сэлэх, алхах.
Эрүүл мэндийн таагүй байдал: мэдрэлийн өвчин.
IV бүлгийн цус:
Идэх шаардлагатай зүйлс: А болон В бүлгийн цустай хүмүүстэй адил.
Идэж болохгүй зүйлс: дээрхтэй адил.
Хийх шаардлагатай дасгал: амрааж, ядаргаа тайлах дасгал.
Эрүүл мэнд: дархлалын систем тань маш хүчирхэг юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Санал асуулга