English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
“Хотын дүрэм”-тэй болно
    Өчигдрөөс “Хотын дүрэм” төслийн хэлэлцүүлэг эхэллээ. Хэлэлцүүлэгт нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, төрийн бус зарим байгууллага, иргэд, хуульчдын төлөөлөл оролцож байна. Иргэдийг оршин суугаа хороо, дүүрэг, хот, тосгондоо иргэд соёлтой, журамтай амьдарч, аливаа асуудлыг хамтран шийдвэрлэдэг байх боломжийг хангах зорилгоор дээрх төслийг хэрэгжүүлж байгаа аж. Өчигдрийн хуралдаанаар Иргэдийн төлөөлөгчид аливаа ажлыг хийхдээ  иргэнийхээ саналыг сонсдог болгох талаар хэлэлцсэн байна. Түүнчлэн аливаа асуудлыг шийдвэрлэхдээ иргэдийг оролцуулдаг болгох талаар хэлэлцжээ. Мөн энэ ажлыг хэрэгжүүлэхийн тулд баг, сум, аймаг, хороо, дүүрэг, хот тосгоны дүрмийг тус тусад нь сайжруулан боловсруулах ажлын зургаан хэсэг байгуулан хэрэгжүүлэхээр болжээ.

С.Намар
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...