English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Баар цэнгээний газарт гэнэтийн шалгалт хийжээ
    Орхон аймгийн хэмжээнд аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, ГХУСАЗЗ хамтран “Эрх зүйн сурталчилгааны дунд хугацааны хөтөлбөр”, “Архидан согтуурахтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор “Шударга хүмүүнлэг” уриан дор “Шударга ёс”, “Архидалтын эсрэг хамтдаа” сэдэвт сарын аяныг зохион байгуулж байна.
“Архидалтын эсрэг хамтдаа” аяны хүрээнд Цагдаагийн газар “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулсан ба уг аяны хүрээнд зарим багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн эзэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, оюутнуудад холбогдох хууль болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтууд явууллаа. Мөн 10 гаруй баар цэнгээний газарт гэнэтийн шалгалт хийж тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, насанд хүрээгүй хүүхдэд үйлчилсэн, цагийн хуваарь баримтлаагүй зэрэг зөрчил дутагдлуудыг илрүүлэн холбогдох хууль журмын дагуу арга хэмжээг авч ажилласан байна.
Шударга ёсны аяны хүрээнд аймгийн Засаг даргаас төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан албан хаагчид, хувийн хэвшлийнхэн, иргэний нийгмийн байгууллага, нийт иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаж авлигын эсрэг, шударга ёсны төлөө хамтдаа тэмцэхийг уриалсан уриалгыг гаргасан ба төрийн бус байгууллагын сүлжээтэй хамтран нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж төрийн байгууллагын удирдлагууд, иргэнийнийгэм, иргэдийн 30 гаруй төлөөлөл оролцлоо.
Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, “Машид гэрэлтэх” төрийн бус байгууллагатай хамтран нийт оюутан, залуучуудын дунд “Шударга ёс” сэдвээр илтгэлийн уралдааныг зарласан ба удирдамжийн дагуу аймгийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэдийн дунд сургалт, сурталчилгааны ажлууд хийгдэж байна.
“Эрх зүйн туслалцааны төв”-өөс Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиар ерөнхий боловсролын 8 сургуулийн сурагчид, төсвийн байгууллагуудын нягтлан бодогч нар, зарим багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн эзэд болон багийн Засаг дарга, өрхийн эмнэлгийн эмч нарт холбогдох хууль тогтоомжуудаартус тус сургалт явуулсан байна.
Архивын тасгаас Төрийн архивын улсын үзлэгийн мөрөөр хийх ажлын төлөвлөгөө боловсруулан сан хөмрөгт байгаа түр хадгалах 50 гаруй хадгаламжийн нэгжид нягтлан шалгалт хийж, цалингийн баримтуудыг цэгцлэн шинээр 31 хадгаламжийн нэгж бүрдүүлсэн ба төрийн 5 байгууллагын албан хэрэг хөтлөлт архивын ажилд шалгалт хийж, 26 иргэнд архивын лавлагаа, хуулбар гаргаж үйлчлэв.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...