English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Тусгай хамгаалалттай газраас мод бэлтгэж, ан агнасан бол таван жил хорих ял оногдуулна
    Улс тунхагласны баярын өдрүүдэд Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар, УМБГ-ын Байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх 6-р хэлтэс хамтран Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Ойн тухай хуулийн хэрэгжилтэд хоёр өдөр шалгалт хийжээ.

Шалгалтад УМБГ-ын Байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх 6-р хэлтсийн дарга И.Буян-Өлзий, мөрдөн байцаагч н.Дашравдан, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга С.Доржготов, улсын байцаагч М.Батмөнх нар оролцов.

Шалгалт хийх явцад хууль бусаар мод бэлтгэсэн цөөнгүй зөрчил илрүүллээ. Тухайлбал, Тэрэлжийн төвөөс 3км орчим зайд Налайх дүүргийн 6-р хорооны иргэн Н.Ганаа гэгч ашиг олох зорилгоор 6м.куб бэхэлгээний нойтон мод бэлтгэснийг илрүүлэв. Түүнчлэн, Ингэнэт хэмээх газарт 5 м-ийн урттай 15 палк, 18 ширхэг шургааг бэлтгэснийг илрүүлэн, холбогдох эздийг хайж байна.

Эрүүгийн хуулиар Тусгай хамгаалалттай газар нутагт нойтон мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, ашигласан, ан агнасан иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-250 дахин үржүүлсэнтэй тэмцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулдаг. Эсвэл 1.6-5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулдаг юм гэж Хан Хэнтийн УТХГ-аас мэдээллээ.
 
Ц.Хишиг
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...