English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Иргэдийн 65 хувь гадаадад чөлөөтэй гарахыг дэмжихгүй байна
Үндэсний тагнуулын Академийн Судалгаа, эрдэм шинжилгээний төвөөс "Үндэсний аюулгүй байдал ба гадаад бодлого" сэдвээр 2 дахь удаа, "Тагнуулын байгууллагын тухай иргэдийн санал бодол" гэсэн асуудлаар  социологийн судалгааг энэ оны 10-р сард Улаанбаатар хот, Замын-Үүд болон 21 аймгийн төвд 1269 иргэнийг хамруулан явуулсан байна.
Судалгаанд оролцогчдын 80 орчим хувь нь тус улсад том гүрнүүдийн нөлөө ихсэж, нэг улсаас хараат байдалд орж байгаа гэж үзсэн бөгөөд хүнсний аюулгүй байдал баталгаагүй, иргэдийн эрх, эрх чөлөө зохих хэмжээнд хангагдаагүй гэж 90-ээд хувь нь, эдийн засгийн болон экологийн аюулгүй байдал алдагдаж байна гэж 80 гаруй хувь нь хариулжээ. Иргэдийн олонхи нь гадаадын тусгай албадын үйл ажиллагааны талаар ойлголт муутай хэвээр байна.
Монгол Улсын аюулгүй байдалд үзүүлэх Хятадын нөлөө ихсэж, гадны шашны урсгалууд хүчтэй болж буйн дээр нийгэмд улс төржих явдал газар авч, баян хоосны ялгаа ихсэж байгаа нь ард түмний эв нэгдэлд нөлөөлөх хандлагатай болсон гэж оролцогчдын 80-аас дээш хувь нь үзжээ. Үндэсний аюулгүй байдлыг хангахад иргэний оролцоо чухал болохыг олонхи нь сайн ойлгож, олон тулгуурт гадаад бодлогыг дэмжиж байгаа нь харагдав. Монгол Улс Шанхайн Хамтын ажиллагааны байгууллагад элсэхийг дэмжихгүй байх хандлага зонхилж байна.

Гадаадын зээл тусламжид тооцоотой хандаж, гадаадад ажиллах хүчийг тодорхой бодлого, хяналттайгаар гаргах нь зөв гэсэн бодол иргэдийн дунд давамгайлсан хэвээр байгаа бөгөөд иргэд гадаадад чөлөөтэй гарах асуудлыг 65 хувь нь дэмжихгүй байна. Гадаадад буй манай улсын иргэдийн аюулгүй байдал баталгаа муутай гэж оролцогчдын олонхи үзсэн бөгөөд ОХУ, Монгол Улсын иргэд харилцан визгүй зорчихыг дэмжих, БНХАУ-ын иргэд манай улсад визтэй зорчдог хэвээр байх нь зөв гэх хандлага давамгайлж байна.

Тагнуулын байгууллагын нэр хүнд сайжрах хандлагатай байна гэж дүгнэж болохуйц үзүүлэлт харагдав. ТЕГ хуулиар хүлээсэн чиг үүргээ сайн биелүүлж байна гэж үзэх хүний тоо урьд оныхоос 5.1 хувь өсчээ
Ц.Хишиг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...