English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
“Утаагүй орчин, ухамсартай иргэд” их аяныг зарлаж байна
Дэлхийн дулаарал, байгаль орчны сөрөг нөлөөлөл хүн төрөлхтөнд аюулын харанга дэлдэж байгаа энэ цаг үед Улаанбаатарчууд урин цагт утааг мартаж, бусад vед нь амаа цангатал ярьсаар хэдэн жилийг vдлээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн агаарыг бохирдуулж байгаа гол эх vvсвэрvvд нь гэр хорооллын 170 гаруй мянган айл, дулааны гурван цахилгаан станц, 140 мянган автомашин, бага, дунд оврын хоёр мянгаад нам даралтын зуух юм.
“Утаагүй орчин, ухамсартай иргэд” их аяныг “Их эрин элч” компаниас зарлаж байна. “Утаагүй орчин, ухамсартай иргэд” их аянд нэгдсэнээр нэг монгол гэрийг дулаан байлгахад хангалттай 2-3 литр усан болон хэрэглээний шингэн, орчинд хоргүй шингэнээр цахилгаанаар шалнаасаа халдаг болон нүүрс, мод, тэр бүү хэл ахуйн хаягдлыг шатаахдаа усаар шүүж хоргүй болгодог, улмаар халсан усаа дулааны зориулалтаар ашигладаг зэрэг БНСУ-д үйлдвэрлэгдсэн төхөөрөмжүүдийг дэлгэрүүлэхийг санал болгож байгаа бөгөөд үүнийг санхүүжүүлэхэд гэр байшинд суугаа хэн ялгаагүй тодорхой хувиа хандивлахыг уриалж байна.
Монголын Мянганы сорилтын сангаас зохион байгуулж байгаа “Цэвэр агаар” төслийн олон улсын үзэсгэлэн Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимд 12 дугаар сарын 13-ноос 15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Олон нийтийн мэдээлэл судалгааны төв
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...