English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
2сая 500 мянган төгрөгийн торгууль ноогдуулжээ
Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашиг малтмал олборлогч аж ахуйн нэгжүүд, асфальт болон хайрга бутлан ангилах үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна.
Шалгалтад 38 үйлдвэр шалгалтанд хамрагдснаас “Ашигт малтмалын тухай” хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь заалт / Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах баримт бичгийг уурхай дээр байлгана/-ыг зөрчсөн, асфальтын үйлдвэр орчмын агаарт бохирдуулагч бодисын /NOx SO2 CO2/ хэмжээг явуулын багажаар шинжилэхэд “Агаарын чанар техникийн ерөнхий шаардлага” MNS:4585-2007 стандарад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс хүхэрлэг хийн хэмжээ 1,2-2,15 дахин их, РМ10 том ширхэгт тоосонцорын хэмжээ 2,0-2,3 дахин их гарсан байна.
Мөн тоосгоны үйлдвэрийн үйл ажиллагаанд шалгалт хийж технолгийн заавар, тохирлын гэрчилгээ, уул уурхайн баримт бичгийн зөрчилтэй “Шинэ тоосго” ХХК, “Хонго до интернейшил” ХХК, “Күн лүн” ХХК, “Гэрэлт-Орд” ХХК зэрэг компаниудыг 4 сая төгрөгийн торгууль, элс хайрга бутлан ангилдаг үйлдвэртэй “Нутгийн зам” ХХК, “Гурван ихэр цохио” ХХК, “Авзага трейд” ХХК, “Ээмдэ” ХХК, “Арбадрах” ХХК зэрэг компаниудыг 2 сая 500.0 мянган төгрөгийн торгууль, асфальт бетон үйлдвэрлэдэг “Ялгуулсан” ХХК, “Улаанбаатар авто зам арчлал компани” ТӨУҮГазруудыг “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хууль тогтоомжийн дагуу 400.0 мянган төгрөгөөр, хаягдал төмөр боловсруулах “Цэн Жэ За Га” ХХК-ийг 200.0 мянган төгрөгийн торгууль ногдуулан зөрчлийг арилгуулах хүртэл улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага өгч “Арбадрах” ХХК, “ЭЭМДЭ” ХХК, “Баярсконстракшн” ХХК-иудын үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоож, шалгалтын хугацаанд улсын байцаагчийн дүгнэлт 1, албан шаардлага 28, акт 3-ийг боловсруулж гаргажээ.
Харин “Баярсконстракшн “ ХХК нь техникийн нөхөн сэргээлтийг 80%-д гүйцэтгэж , нөхөн сэргээлт хийсэн талбайд 11000 ширхэг улиасны суулгацыг гадаадаас оруулж ирэн суулгасан бөгөөд “Даян-Оргил” ХХК, “Сэрүүн сэлбэ” ХХК нь эвдрэлд орсон газрынхаа 85%-д техникийн нөхөн сэргээлт хийж, шороо дарж түрж тэгшлэх ажил хийж гадны байгууллага аж ахуйн нэгжүүдийн хог хаягдал хаяхаас хамгаалан хайс тор татсан зэрэг ажил хийж, “Арбадрах “ ХХК нь эвдрэлд оруулсан газартаа техникийн нөхөн сэргээлтийг 70%-д хийж, олборлолтын явцад үүсэж бий болсон нуурандаа 3 төрөл зүйлийн 400 орчим загас байршуулан нутагшуулж, 200 гаруй бут сөөг суулгац суулгасан байна.
Ц.Хишиг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...