English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Нийслэл хотод ажилгүйдэл их байна
  Өрхийн нийгэм, эдийн засгийн 2010 оны 3 дугаар улирлын судалгааны дүнгээр нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 425.2 мян.төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 82.7 мян.төг буюу 24.2 хувиар нэмэгдлээ.
  Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2010 оны 3 дугаар улирлын байдлаар 465.4 мян.төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 87.8 мян.төг буюу 23.2 хувиар өссөн байна. Ажиллах хүчний судалгааны 2010 оны 3 дугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд ажиллах хүч буюу 15 ба түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн 1192.7 мянга байгаагаас 637.0 мянга буюу 53.4 хувь нь эрэгтэй, 555.7 мянга буюу 46.6 хувь нь эмэгтэйчүүд байна. Судалгааны дүнгээр 2010 оны 3 дугаар улиралд улсын хэмжээнд 103.1 мян.хүн ажил эрхлээгүй байгаагийн 59.5 мянга нь эрэгтэйчүүд, 43.6 мянга нь эмэгтэйчүүд байна.
  Ажилгүйдлийн түвшин 2010 оны 3 дугаар улиралд улсын хэмжээнд 8.6 хувь, хотод 10.5 хувь, хөдөөд 6.5 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс улсын хэмжээнд 1.9 пунктээр, хотод 3.1, хөдөөд 0.4 пунктээр тус тус буурсан байна.
  Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-т бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 2010 оны 11 дүгээр сарын эцэст 40.6 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 863 хүнээр буюу 2.2 хувиар өсчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс Баянхонгор (157 хүн), Ховд (293 хүн), Дундговь (299 хүн), Хэнтий (333 хүн), Архангай (430 хүн), Төв (439 хүн), Өмнөговь (472 хүн), Завхан аймагт (881 хүн) өссөн нь ажилгүй нийт иргэдийн тооны өсөлтөд голлон нөлөөлжээ.
З.Мандах



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...