English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Хэвлэл мэдээллийнхэн “Жендэр”-ээ тэгшитгэнэ
Жендэрийн Тэгш Байдлын Үндэсний Хорооны захиалгаар IRIM судалгааны хүрээлэн “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт ” боловсруулах судалгааг хийж дуусгаад байна. Уг судалгааны хүрээнд хэвлэл мэдээллийн хэрэгслийн жендэрийн мэдрэмжтэй байдлын олон улсын хөгжлийн түвшинг судалж, монголын жендэр судлал, хүний эрхийн экспертүүд , хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнуудын оролцоон дээр суурилан энэхүү үзүүлэлтийг боловсруулан гаргажээ. Судалгааны дүнгээс үзэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийт мэдээллийн  80 хувь нь эрэгтэй хүйсийг харуулж буй нь хүйсийн харьцаа тэнцвэргүй байгааг илтгэж байна. Цаашид хэвлэл мэдээлийн байгууллагуудыг жендэрийн мэдрэмжтэй байдлын индексээр нь хэмжих, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн аливаа ялгарлын гадуурхалтаас ангид байлгах, ил болон далд сурталчилгааг таслан зогсоохыг  сурталчлах ажлууд хийгдэхээр төлөвлөжээ. Нөгөө талаас энэ нь эмэгтэйчүүдийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, нийгмийн баялгаас тэгш хүртэх, удирдагч манлайлагч байх, улс төрийн шийдвэр гаргах түвшинд сонгогдох зэрэг хүний суурь эрхүүдэд сөргөөр нөлөөлж байна. Үүний  эсрэг болон хүний эрх, жендурийн тэгш байдлыг төлөвшүүлэхэд хэвлэл мэдээллийн байгуулагуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн нийтлэлийн бодлогод нөлөөлөх  зайлшгүй шаардлага гарч байгаа аж.
О.Номин



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...