English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Асуудалд унтаа байдлаар хандсанд хотын дарга бухимдав
Хүний эрүүл мэнд, амь настай холбоотой асуудал яригдаад, үүрэг даалгавар өгсөөр байтал одоо болтол таггүй худагтай байгаа газруудын удирдлагуудтай шат шатанд нь хариуцлага тооцохыг хотын дарга өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөн дээр үүрэгдлээ.
Шуурхай зөвлөлгөөн дээр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн хийсэн мэдээллээр, таггүй худагнуудыг тагтай болгох ажлыг эхэлснээс хойшхи хугацаанд 228 худгийг тагтай болгосон байна. Харин өнөөдрийн байдлаар 275 худаг таггүй байгаагийн 242 нь сургууль, цэцэрлэгийн харьяаных гэнэ.
Нийслэлийн хэмжээнд байгаа худгуудыг тагтай болгох ажлыг эхлүүлээд сар шахам, эзэмшигч байгууллага нь хариуцах хуулийн заалтыг хэрэгжүүлж, арга хэмжээ авах Ерөнхий менежерийн албан даалгавар гараад хагас сар болж байгаа. Гэтэл дахиад л таггүй траншей гэсэн асуудал яригдаж хотын мээрийн цухлыг хөдөлгөв. “Үүний цаана иргэдийн эрх ашиг байгаа тул нэхэл хатуу шаардах ажлын нэг. Өглөө нь хэлээд орой нь хариу нэхээгүй учир асуудалд иймэрхүү унтаа байдалтай хандаж байгаа холбогдох байгууллагын удирдлагуудад шууд хариуцлага тооцож ажиллахаас өөр арга зам байхгүй” гэдгийг тэрбээр хатуухан мэдэгдсэн байна.
Мөн нийслэлийн хэмжээнд 170 орчим худагт тэнэмэл иргэд амьдарч байгаа бөгөөд яаж ч бэхлэж, тагласан онгойлгож хоноглоод онгорхой хаяад явдаг учир энэ талаар арга хэмжээ авахыг ч холбгодох албаныханд үүрэг болголоо.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...