English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
“Орон зайд орших өнцгүүд” үзэсгэлэн нээгдэнэ
Занаду Арт галерейн уран бүтээлч Ё.Далх-Очирын ээлжит бие даасан үзэсгэлэн энэ сарын 23-нд ЗанадуАрт галерейд нээгдэх гэж байгаа бөгөөд галерейн урлангийн хүрээнд уран бүтээлчид жил бүр бие даасан үзэсгэлэнгээ олон нийтэд толилуулдаг билээ.
Энэхүү үзэсгэлэнд биднийг хүрээлэн буй юмс үзэгдлийн дүрс, хэлбэрүүд болон хавтгай орон зайтай өнцгүүд хэрхэн харьцаж буйг хийсвэрлэн боловсруулж дүрслэх урлагийн орчин үеийн чиглэл болох контемпорари урлагаар харуулахыг зорьжээ.
Зураач бүтээлүүдээ тайлбарлахдаа “Ямарваа зураасын огтлолцол бүхэн өнцөг үүсгэдэг, тэгвэл хэлбэр бүхэн өнцөг булангаар үргэлжилж болох юм. Энд ямар нэгэн гаргалгаа гаргахыг зориогүй бөгөөд өөрийн бодол санааг хийсвэрлэн бүтээсэн билээ.” гэснээс үзэхэд уг үзэсгэлэнгийн утга санаа болоод өнгө шийдэл, зохиомжийн арга хэлбэрүүд тун сонин юм.
Түүний зарим бүтээлүүд материйн задардаггүй 12 эгэл бөөмс болох 6 кварк, 6 лептон, буланд байрлах хар өнцөг зэрэг өвөрмөц нэртэйгээр тавигджээ. Зураач Ё.Далх-Очирын монголын орчин үеийн дүрслэх урлагийн хөгжилд өөрийн уран бүтээлээрээ төдийгүй үйл ажиллагаагаараа даацтай хувь нэмэр оруулсаар ирсний жишээ олон байдаг. Тэрээр эх орондоо болон гадны улс орнуудад улсаа сурталчилсан, мэргэжлийн уран бүтээлүүдээс бүрдсэн сонирхолтой үзэсгэлэнгүүд гаргадаг бөгөөд манай галерейд гарч байсан “Message” бие даасан үзэсгэлэн нь олны анхаарлыг гойд татаж байсан билээ.
Ц.Хишиг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...