English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Дулааны шугамууд “шүүрэн шанага” болжээ
Төрийн сангийн санхүүжилтээр  2005 онд тавигдсан дулаан дамжуулах шугам шаардлага хангахгүй байна. Анхнаасаа чанар муутай, усны даралт тэсвэрлэх чадваргүй нимгэн тавигдсанаас болж удаа дараа гэмтэл гарч Дулааны станц болон албан байгууллагуудад хохирол учруулсаар байгаа юм.   Газрын хөрс 20 см хүртэл хөлдсөн өвлийн улиралд газар гэсгээж хагарсан хэсгийг гагнах гэдэг маш төвөгтэй аж. Сая хагарсан хоолой  Баруун бүсийн эрчим хүчний систем рүү  дулаан дамжуулдаг байсан бөгөөд гурван өдрийн турш таван  метр урт, гурван  метр гүн худаг ухаж ойролцоогоор 18 удаагийн гагнуур тавьсан байна. Ганц энэ ч биш төрийн сангийн мөнгөөр тавигдсан дулааны шугамууд бүгд “шүүрэн шанага” болсон гэхэд хилсдэхгүй. Бүх албан байгууллага, СӨХолбооны слесариудыг уялдаа холбоотой ажиллаж гарсан гэмтлийг цаг алдалгүй мэдэгдэхийг Дулааны станцаас анхаарууллаа
Увс аймгаас сурвалжлагч С.Анхбаяр
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...