English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Ард иргэдийн анхааралд
Онцгой байдлын ерөнхий газраас ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангаран, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа учир малчид, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад цаг агаарын онц аюултай үзэгдлээс сэргийлэхийг анхааруулж байна.
Маргааш нутгийн зүүн хагаст, 24-нд баруун зүгийн нутгийн зарим газраар цас орж, салхи өнөөдөр ихэнх нутгаар 18-20 метр секунд, 22-23-нд говь, талын нутгаар 12-14 метр секунд хүрч ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн баруун хагаст, цаашдаа бүх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 38-43 градус, өдөртөө 28-33 градус, Эхийн голын баянбүрд болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 21-26 градус хүйтэн байна.
Цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж, салхи, шуурганы үед малыг ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдлээс хамгаалахыг сануулж байна. Салхи шуургатай үед аян замд гарахаас зайлсхийх, замд зайлшгүй гарах тохиолдолд дулаан хувцаслах, техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, явах зам харгуйг судлахыг иргэдэд анхааруулж байна.
Зам, даваа хаагдаж болзошгүй тул хот хоорондын болон орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд онцлон анхаарч, зорчигчдын аюулгүй байдлыг хангах, аймаг, сум, багийн түвшинд харилцаа холбоогоо сайжруулах, орон сууц, албан байгууллага, цэцэрлэг, сургуулийн халаалтын хэвийн үйл ажиллагааг шалгаж, хангахыг аж ахуйн нэгж, байгууллагуудад анхааруулж байна

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...