English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Нөхрөө эмэгтэй хүн гэдгийг хагас жилийн дараа мэджээ
Энэтхэгийн Орисса муж улсын 26 настай эмэгтэй хуримаасаа хойш хагас жилийн дараа нөхрөө эмэгтэй хүн гэдгийг мэдэж цагдаад хандсан байв. Минати Хатуа нөхөр болох хүнтэйгээ хэдэн жилийн өмнө танилцжээ. Тэд хэн хэндээ таалагдаж, уулзалдах болж ингээд залуу эр түүнийг эхнэрээ болохыг гуйжээ.
 
Охины эцэг эхийн санаанд ч залуу нийцэж, тэд гэрлэхийг нь зөвшөөрсөн байна. 2009 оны 9-р сард хосууд гэрлэцгээв. Шүтлэгнээсээ болоод эхнэртэйгээ үүлэн борооны явдал үүсгэж болохгүй байгаа тухайгаа залуу эр эхнэртээ тайлбарлаж өгөн, Хатуа ч нөхрийнхөө шийдвэрийг нэг их эсэргүүцсэнгүй.
 
Залуу хосууд дээр Минатигийн ээж ирээд гэр бүлийн амьдрал ямар буйг сонирхжээ. Аз жаргалтай амьдарч буйгаа охин ээждээ хэлээд харин нөхөртэйгээ ер хавьтаж амжаагүй байгаа талаараа хэлээд авчээ. Ээжийнхээ ирсэний дараагаас нөхөртөө сэжиглэнгүй хандах болж, яагаад биечлэн ойртохоос татгалзаад буйн учрыг олохоор шийдсэн байна. Нэг удаа Минати Хатуа нөхрөө усанд орж байхад нь барьж авчээ. “Миний сэжиглэж байсан хамгийн муу зүйл үнэн болж тэр эмэгтэй хүн байсан” гэж тэрээр ярьжээ.
 
Ингээд тэд салцгааж, нөхрийнх нь талынхан утасдаж сүрдүүлэх болсон тул энэ тухай хэдэн сар цагдаад хандаагүй байна. Гэвч тэрээр саяхан цагдаад хандаж, цагдаагийн газар мөрдөн шалгалт явуулж эхэлжээ. Уг эмэгтэй инжинд нь болоод л Хатуатай гэрлэсэн бололтой. Хуримын өдрөөр бэрийн эцэг эх хүргэндээ машин, 25 мянган рупий (ойролцоогоор 480 евро) бэлэглэжээ.  
Ч.Ану

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...