English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Глоб Интернэшнлийнхэн сэтгүүлч Д.Болормаад эрүү үүсгэсэн явдлыг эсэргүүцлээ

Өнөөдөр 14 цагт Монгол Ньюс мэдээллийн төвд “Глоб Интернэшнл” ТББ хэвлэлийн бага хурал зарлалаа. Тус хурлаараа “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаатай бичсэн нийтлэлээс нь үүдэн иргэний хэрэг үүсгээд байгааг эсэргүүцлээ. Монголын хууль хяналтын байгууллагууд сэтгүүлч Д.Болормаагийн нийтлэлээрээ дэлгэн тавьсан бага насны охиныг садар самуунд уруу татсан хэргийг хянан шалгахын оронд харин дэлгэж тавьсан хүнтэй нь тооцоо бодож буйд гомдолтой байгаагаа хэлсэн юм. Хууль хяналтынхны энэ бусармаг үйлдэл нь сэтгүүлчдэд нийгэмд байгаа бусармаг явдлыг дэлгэн тавих аваас эмээх сэтгэгдэл төрүүлж байгааг онцоллоо.

С.Намар
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...