English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Малын тоо 12 саяаар буурчээ
Үндэсний статистикийн хорооноос энэ сарын 23-нд зарласан мал тооллогын урьдчилсан дүнгээр 2010 оны жилийн  эцэст манай улсын малын нийт тоо 31828.9 мянган толгойд хүрч, 2009 оныхоос 12195.1 мянга буюу 27.7 хувиар буурлаа. Урьдчилсан дүнгээр адууны тоо толгой  1860.6 мянга, үхэр 2123.7 мянга, тэмээ 265.3 мянга, хонь 14050.8 мянга, ямаа 13528.5 мянгад хүрч, 2009 оныхоос  адуу 360.7 мянга, үхэр 475.7 мянга, тэмээ 11.7 мянга,  хонь 5224.0 мянга,  ямаа 6123.0  мянган толгойгоор тус тус буурчээ.  
  Аймгуудаар авч үзвэл малын нийт тоо өмнөх оныхоос Сүхбаатар аймагт 5 төрөл дээрээ  өсч, харин бусад аймаг, нийслэлд буурчээ. Дундговь, Завхан, Өвөрхангай аймгуудад малын тоо 1.1-1.7 сая толгойгоор буурсан нь хамгийн өндөр бууралттай байна.
  Улсын хэмжээнд малын нийт тоо 2009 оныхоос 35 сум, 1 дүүрэгт өсч, 294 сум, найман дүүрэгт тус тус буурчээ.
   Нийт мал сүргийн дотор адуу 5.8 хувь, үхэр 6.7 хувь, тэмээ 0.8 хувь, хонь 44.1 хувь, ямаа 42.5 хувийг тус тус эзэлж, өмнөх оныхтой харьцуулахад ямааны эзлэх хувь 2.1  пунктээр буурч, харин адуу, үхэр, тэмээ, хониных 0.2-0.8 пунктээр  өссөн байна.                                                                        
  Хамгийн олон мал тоолуулсан эхний таван аймагт Хөвсгөл (3072.1 мянга), Төв (2699.4 мянга), Архангай (2631.8 мянга), Булган (2211.3 мянга), Хэнтий (2014.3 мянга) аймгууд орж байна.  Малын тооны өсөлтийг төрөл тус бүрээр авч үзвэл:
Адууны тоо 2 аймагт өсч, 19 аймаг, Улаанбаатар хотод  буурсан бөгөөд адууны тоогоор Төв (200.1 мянга), Архангай (190.7 мянга),  Булган (177.1 мянга), Хөвсгөл (146.3 мянга), Сүхбаатар (140.9 мянга) аймгууд эхний таван  байрт орж байна.
Үхрийн тоо 3 аймагт өсч, 18 аймаг, Улаанбаатар хотод буурсан бөгөөд үхрийн тоогоор Хөвсгөл (309.2 мянга), Архангай (293.6 мянга), Булган (172.8 мянга), Төв (171.8 мянга), Хэнтий (156.5 мянга)  аймгууд эхний таван байрт орж байна.
Тэмээний тоо долоон аймагт өсч, 14 аймагт буурав.  Өмнөговь аймаг хамгийн олон буюу 83.4 мянган тэмээ тоолуулсан байна.
Хонины тоо хоёр аймагт өсч, 19 аймаг, Улаанбаатар хотод буурсан байна. Хонины тоогоор Хөвсгөл (1348.6 мянга), Төв (1345.1 мянга), Архангай (1308.6 мянга),  Булган (1130.5 мянга), Хэнтий (971.0 мянга) аймгууд эхний таван байрт орж байна. Ямааны тоо 1 аймагт өсч, 20 аймаг, Улаанбаатар хотод  буурлаа. Ямааны тоогоор Хөвсгөл (1265.8 мянга), Баянхонгор (1185.3 мянга), Төв (980.1 мянга),  Өвөрхангай (874.7 мянга), Ховд (845.8 мянга) аймгууд эхний таван байрт орж  байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...