English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Монгол улсын төлөө зүтгэх үүрэг цагдаа хүний мөнхийн алдар

    Өнөөдөр Нийслэлийн цагдаагийн газар “Тайлангийн хурал”-аа Соёлын төв өргөөнд хийсэн юм. Энэ үеэр мөн оны шилдгүүдээ тодруулсан бөгөөд арга хэмжээнд нийт 400 гаруй албан хаагчид ирсэн байлаа.
Цэргийн хүн цагдаагийн албан хаагчид монгол улсынхаа төлөө зүтгэх үүрэгтэй. Чухам тэд л ард иргэд та бидний амгалан тайван байдлын төлөө өдөр шөнө, нойр хоолгүй ажилладаг билээ.
Тэдний сүр жавхаа алхаа гишгээнд нь, харцанд нь мөрдөстэй хувцсанд нь байдаг гэлтэй. Тийм ээ, Өнөөдөр тэдний амрах өдөр. Бас тэдний баярлах өдөр болж байна.
Адал явдал, амьдралын үй олон учралаар дүүрэн 2010 он, алдаа оноог дэнслүүлэн ажил бүтээлийн их үйлс рүү улам хөтлөн алсран одлоо.
Өнгөрч буй энэ онд эрхэлсэн ажилдаа өндөр үр бүтээл гаргаж, хамт олноо хошуучлан ажилласан Нийслэлийн цагдаагийн газрын “Тэргүүний алба хаагч”, “Оны алдартан” алба хаагч болон “Тэргүүний хамт олон”-ыг шалгарууллаа. 2010 оны тэргүүний Эрүүгийн албаны алба хаагчаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн хороо хариуцсан төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Батжаргал, Мөрдөн байцаах албаны албан хаагчаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн хороо, мөрдөн байцаах 2 дугаар тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Галбадрах, Хэрэг бүртгэх албаны албан хаагчаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн ахлах хэрэг бүртгэгч, цагдаагийн хошууч З.Наранбаатар, Хэв журмын алба Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч О.Халиун, Хэсгийн байцаагчаар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Мөнхбат, Олон нийт, хэвлэл мэдээллийн албаны ажилтнаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Гүнчин-Иш нарын 18 алба хаагчийг Нийслэлийн цагдаагийн газрын “Тэргүүний алба хаагч”, “Оны алдартан”-аар шалгаруулсан юм.

    Шагналын хур буусаар л байлаа. Алга ташилт ч мөн нижигнэсээр...
Мөн 2010 онд хамт олноо хошуучлан идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан НЦГ-ын ОНХХ-ийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч А.Отгонбаяр, Хэв журмын хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа М.Насанжаргал, Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ахлах төлөөлөгч , цагдаагийн дэд хурандаа Л.Лхагва, Эрэлч нохойн албаны малын их эмч, цагдаагийн хошууч Я.Ёндонжамц нарын 10 албан хаагчийг Нийслэлийн цагдаагийн байгууллагын Хүндэт тэмдэг, Захиргаа удирдлагын хэлтсийн засварын инженер, цагдаагийн ахлах дэслэгч, П.Нямсүрэн, аж ахуйн нярав цагдаагийн дэд ахлагч Ц.Энхцог, Хэв журмын хэлтсийн хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ц.Жаргалмаа нарын 38 алба хаагчийг НЦГ-ын Баярын бичгээр шагнасан юм.
Үнэхээр ч тэд энэ онд сайн ажиллажээ. Тухайлбал Нийслэлд бүртгэгдсэн 9942 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 44.6 хувийг нь өнөөдрийн энэ алдартнууд илрүүлж, ард иргэдийн амгалан тайван байдлын манаанд хүндтэй үүрэг гүйцэтгэжээ. Тэд бол баатрууд, эрэлхэг хөвгүүд.
Монгол улсын төлөө зүтгэх үүрэг цагдаа хүний мөнхийн алдар.



Сурвалжилсан: Х.Өнөрсайхан
Гэрэл зургийг: С.Будрагчаа  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...