English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Долдугаар сарын 1-ний хэрэгт эмчийг сэжигтнээр татжээ
Долдугаар сарын 1-ний үймээний үеэр амь үрэгдсэн таван хүнд холбогдох хэргийг талийгаачдын ар гэрийнхний гомдлоор сэргээн шалгаж байгаа. Долдугаар сарын 1-ний өдөр үүрэг гүйцэтгэхээр авто машины цуваанд явж байсан Эргүүл хамгаалалтын газрын эмчийг сэжигтнээр татжээ. Учир нь үймээний үеэр буудуулсан,  гэмтэж бэртсэн хүмүүст анхан шатны тусламж ч үзүүлээгүй гэх мэдээлэл бий. Мөн уг хэрэгт холбогдсон цагдаагийн албан тушаалтнуудыг өршөөлийн хуульд хамруулсан, үүрэг гүйцэтгэсэн цагдаа нарын хэргийг бүрэлдэхүүнгүй  гэсэн нь үндэслэлгүй  хэмээн Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав үзэж байгаа юм.
С.Отгон


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...