English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Галын аюулгүй байдал хангалтгүй байна
Шинэ жилийн баяр дөхөж буй энэ өдрүүдэд Нийслэлийн Онцгой байдлын даргын баталсан удирдамжийн дагуу шинэ жил зохион байгуулах  аж ахуй нэгж байгуулагуудад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх шалгалтыг зохион байгууллаа. Шалгалтанд  нийт 368  байгууллага хамрагдаж 1345 зөрчил илэрснээс 248 арилгаж, бусад зөрчилд заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдлийг холбогдох албан тушаалтанд хүргэсэн ба галын аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй зургаан субъектийг 600 мянган төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ авсан байна. Нийтлэг илэрч буй зөрчил нь Монгол Улсын Галын аюулгүй  байдлын тухай хуулийн 15, 16 дугаар зүйлүүдийг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаагүй,  гал түймэр гарсан үед авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулаагүй, аж ахуй нэгж байгууллагын, барилга байгууламжид гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн зайлшгүй байх шаардлага, норм -ийн  ¹N3 5566:2005 дагуу багаж хэрэгсэл байрлуулаагүй, нөхөн хангалт хийгээгүй, барилга байгууламжийн гал унтраах автомат төхөөрөмж, дохиоллын хэрэгсэл БНбД 21-04-05-д заасны дагуу галын утаа болон дулаан мэдрэгч , дохиоллын систем  суурилуулаагүй зэрэг зөрчил гаргасан байжээ. Мөн удахгүй болох шинэ жилийн баярын өдрүүдэд салют, пиротехникийн хэрэгслийг ашиглахдаа тусгай зөвшөөрөл бүхий баталгаат газруудаас худалдан  авч, зөвхөн гадна талын  задгай талбайд гал түймрийн аюулгүй байдлыг хангасан нөхцөлд борлуулагч байгууллагын зөвлөмжийн дагуу хэрэглэж, барилга байгууламжийн дотор, үйлчилгээний заал,  тайзан дээр хэрэглэхгүй байхыг аж ахуйн нэгж байгууллагуудад анхааруулж байна.  
 О.Номин-Эрдэнэ
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...