English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
20 мянган гэрэл нэмэгдэхэд гэмт хэргийн тоо буурна
Нийслэлийн цагдаагийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, МVХАVТ хамтран "Нийслэл хотын гэрэлтvvлгийг сайжруулах замаар иргэдийн эрvvл аюулгvй амьдрах орчинг бvрдvvлэх нь" сэдэвт хэлэлцvvлэг зохиожээ.  Энэ оны эхний 11 сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй 12 мянга орчим хэрэг бvртгэгджээ. Эдгээрийн 20 хувийг дээрэм, ес орчим хувийг танхай, 29 хувийг бусдын биед гэмтэл учруулах, 27 хувийг хулгайн хэрэг эзэлж байна. Хэрэг гарсан газрыг судлахаар ихэнхдээ оройн цагаар, гэр хорооллын гудамж, талбайд иргэд халдлагад өртдөг аж.  Хотын гэр хорооллыг бvхэлд нь гэрэлтvvлэхэд наад зах нь 20 мянган гэрэл суурилуулах шаардлагатай аж.  Гудамж, талбайг гэрэл гэгээтэй болгоход тулгардаг өөр нэг бэрхшээл нь хvчдэлийн хэлбэлзэл. Учир нь 70 ваттаас дээш хvчин чадалтай гэрэл тавихаар айлуудын цахилгааны хvчдэл унадаг гэнэ. Иймээс 45 ваттын гэрэл суурилуулж байгаа аж.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...