English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
2020 онд гэхэд нийслэл усгүй болно
Монгол орон усны нөөцөөр багавтар орны тоонд ордог. Сүүлийн 40 жилд хийсэн судалгаагаар 600 шоо км орчим нөөцтэй нь тогтоогдсон. 2020 он гэхэд Улаанбаатар хотын усны нөөц дуусна гэж үздэг. Өөрөөр хэлбэл нийслэлчүүд бидэнд ус бага байна. Ус ийм бага байхад уул уурхайн компаниуд ердөө 15-20 мөнгөөр литр ус худалдан авдаг. Харин иргэд нэг  төгрөгөөр нэг литр ус авдаг. Энэ нь зүйд нийцэхгүй шударга бус явдал юм. 2006 оны байдлаар уул уурхайн топ 25 компанийн төлсөн усны төлбөр жилд хорин саяас  нэг тэрбум байгаа нь дэндүү чамлалттай үзүүлэлт. Жишээлэхэд Эрдэнэт 1,2, Монголросцветмет 20 сая, Айванхоу майнз долоон сая, Тавантолгой 40 сая, Бороо гоулд 100 мянга, Петро чайна 16 сая, Шин шин 540 мянгыг төлжээ. Гэтэл ус хамгийн их хэрэглэгддэг салбар нь  уул уурхай. Ус хэрэглэж мөн бохирдуулдаг. Олон уурхай ажиллаж эхэлснээс хойш зөвхөн уул уурхайн хор хөнөөлөөс болж 2007 оноос хойш 887 гол горхи, 2096 булаг шанд, 1166 нуур тойром ширгэсэн байна. Үүний хор хөнөөлийг багасгахын хамгийн эхний алхам бол усны төлбөрийг нэмэх явдал юм. Бид эрт дээр үеэсээ л усыг чандмань эрдэнэ гэж дээдэлдэг хэрнээ чандмань байтугай үнэ цэнэгүй болгон хувиргаж байна. Жишээлэхэд Монгол улсын цэвэр усны гол нөөц Хөвсгөл нуурын усны төлбөрт 2010 онд жилд 2.5 саяыг өгчээ.  Хөвсгөл нууранд хөвж, ашиг орлого олдог олон хөлөг онгоц моторт завь сэлүүрт завиуд ус ашигласны төлбөр огт төлдөггүй. Мөн олон гүний худгууд усаа үнэлж, зардаг хэрнээ өөрсдөө усны төлбөр төлдөггүй байна. Монгол орны хэмжээнд усыг хамгийн их хэрэглэдэг мал аж ахуй, усалгаатай тариалан, хүн амын унд ахуй усны төлбөр огт хийдэггүй. Гол усны нөөцийг нь хэн дуртай нь үнэгүй хэрэглэж байна. Усыг үнэ цэнэтэй болгож, усны үнийг тодорхой хэмжээгээр нэмэхгүй бол санаан зоргоороо усыг хэн хүнгүй хэрэглэж, ирээдүйд бид “үхэхийнхээ” өмнө харангадаж үхэх аюултай байна шүү дээ.  Зөвхөн уул уурхайн компаниуд биш иргэд усыг ариг гамтай хэрэглэж, нөөц  дуусч байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй байна.
Н.Чимээ
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...