English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Ганцхудагт хоригдож байсан эмэгтэйгээс ДОХ-ын халдвар илэрчээ
Хар тамхи зөөвөрлөсөн хэргээр өнгөрсөн долоо хоногт  Баянгол дүүргийн шүүхээс ял сонссон Л.Гантуул, Ё.Оюунчимэг нарын таван хүнд холбогдох хэрэгт өнгөрсөн намар сэжигтнээр татагдан шалгуулсан  Дархан-Уул аймгийн харьяат  Д гэх эмэгтэйгээс ДОХ-ын вирус илэрчээ. Түүнийг Ганцхудагт саатуулж байхад нь шинжилгээ авсан аж.  Гэхдээ дээрх эмэгтэй хар тамхи зөөвөрлөсөн, тээвэрлэсэн хэрэгт холбогдолгүй болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Уг мансууруулах төрлийн бодис тээвэрлэсэн гэх хэрэгт холбогдож шүүгдсэн Л.Гантуул, Ё.Оюунбилэг нарт  анхан шатны шүүхээс өнгөрсөн долоо хоногт тус бүр 12 жилийн хорих ял, Малайз улс руу хар тамхи зөөвөрлөсөн Ц.Оюун-Эрдэнэ, Вьетнамаас БНХАУ руу хар тамхи зөөвөрлөсөн П.Алтансүх нарт тус бүр зургаан жилийн хорих ял оноожээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...