English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Орос Монголын зөн билэгчдийн халз тулаан болно
Монголын Зөн билгийн академи болон NTV телевиз хамтран 2011 оны 01 сарын 15 нд Монгол бөхийн өргөөнд Зөн билгийн шоу зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээнд монголын “Зөн билгийн тулаан -4”-ын ялагчыг тодруулах юм. Шоуны бас нэг онцлог нь үзэгч олны хэдийн танил болсон ОХУ-ын зөн билигтэн Мехди Ибрагими Вафа, Нонна Хидирям нар хүрэлцэн ирж оролцох юм. ОХУ-ын алдарт зөн билигтнүүдтэй уулзах хүсэлтэй маш олон иргэд байгаа бөгөөд 1 сарын 1-ээс эхлэн 1616лавлах утсанд  захиалга авах юм . Нэг хүнтэй уулзахад 40 минут-1 цаг зарцуулдаг тул  өдөрт таван хүнтэй  уулзах боломжтой аж. Тасалбарыг  өнөөдрөөс эхлэн Монгол бөхийн кассаар худалдаалж байгаа ба тасалбарын дугаараар 10 азтан шалгаруулах бөгөөд ОХУ-ын зөн билигтэнтэй уулзах эрх хожих юм . Мөн та бүхнийг  1 сарын 17-нд  зөн билигтнүүдтэй хамт хүндэтгэлийн зоогонд орох боломжийг   бүрдүүлж өгсөнөөр  ирэх оны эхний “Super” шоу болж байгаа юм. Харин монгол, оросын зөн билигтнүүдийн халз тулаан тусгай нэвтрүүлэг болон гарах ба шоуны тайзан дээр сорилт явуулах боломжгүй ажээ.
О.Номин-Эрдэнэ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...