English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Оны онцлох террорист үйл явдлууд

7 сарын нэгний үйл явдал Увсын Өмнөговь суманд давтагдав
Увс аймгийн Өмнөговь суманд  7 сарын нэгэн шиг хэрэг гарлаа.
Тус сум нь алтны ихээхэн нөөцтэй бүс нутгийн нэгд тооцогддог, байгалийн баялаг ихтэй газрын нэг.  Энд сүүлийн 10 гаруй жил нутгийн иргэд гар аргаар алт олборлон, амьдрал ахуйгаа залгуулсаар ирсэн. Гэтэл өнгөрсөн зургадугаар сарын есөнд  Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Жей Си Си-Айр компанийхан  хоёр Кат, хоёр  экскотавор, 10 камаз машинтай 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ирж, алт олборлож эхэлснээр нутгийн иргэдтэй  зөрчилдөж эхэлсэн байна.  2010 оны 04 сарын 20-ны өдөр МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  ашигт малтмалын бүх төрлийн ашиглалтын лицензийг түр хугацаагаар хүчингүй болгох  зарлиг гарсан. Уг зарлигт ашигт малтмалын лицензийг бусдад дамжуулан худалдахыг ч хориглосон  байдаг. Гэтэл  “Дацантрейд” компани нь тус аймгийн Тариалан сумын нутаг дахь ашиглалтын лицензээ өнгөрсөн таван сард  Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Жей Си Си-Айр компанид худалдсан байна. Тус компани ч ирсэн өдрөөсөө Орлого голд алт олборлож эхэлсэн байна.

Нутаг усаа гэсэн Өмнөговьчууд   ундны усны ундрага болсон их голынх нь хойморьт  тухлан газрыг нь сэндийчин, алтыг нь аван, усыг нь хордуулж буй Хятадуудад  “Нутаг сэтгэл-Говийн хөгжил” хөдөлгөөнөөс удаа дараа үйл ажиллагаагаа зогсоо гэсэн мэдэгдэл хүргүүлжээ. Гэвч тэдний энэ мэдэгдлийг тоож үзэх нь битгий хэл Хятад ажилчид нь ойр хавиар явсан адуу мал,  хүмүүсийг  хөөж туун элдвээр аашлах болсон байна.  Тэвчээр нь барагдсан нутгийн 300 гаруй иргэд  санаа нэгдэн Хятад иргэдийг хөөхөөр очиход  ойр хавиа иж бүрэн камержуулсан Жей Си Си -Айр  компанийн хамгаалагчид ойртуулахгүй, хий буудан сүрдүүлж, иргэд  чулуу нүүлгэн хоёр цаг гаруй хугацаанд өрнөсөн уг дайны эцсийн үр дүн нь нутгийн иргэдэд бус Хятадын компанид ашигтайгаар эргэжээ.  Танай нутгийн иргэд санаатайгаар халдан 50 сая төгрөгийн хохирол учрууллаа гэж аймгийн цагдаагийн хэлтэст   дуудлага өгсөн  Ли овогтын  хүсэлтийн  дагуу Аймгийн ЦХ-ээс хоёр машин цагдаа ирж, камерт бичигдсэн иргэдийг  бороохойдон, ака буугаар сүрдүүлэн, толгой дараалан баривчилсан байна.  Нийт 20 гаруй хүнийг баривчилснаас  гурван эмэгтэйгээс нь байцаалт аван үлдээж ,17 хүнийг аймгийн  цагдаагийн хэлтэст  хорьжээ. Эх нутагт нь хууль бус лицензээр үйл ажиллагаа явуулсан Хятад  ажилчдад шаардлага хүргүүлэн, хөөсөн нутгийн иргэд ийнхүү гэмт хэрэгтэн болж,  айдас хүйдэст автан сууж байна. Ака буугаар зэвсэглэсэн цагдаа нар буу,  бороохойгоор айлган сүрдүүлж,  нутгийн иргэдийг ийн хомроглон баривчилсан нь  2008 оны 07 сарын нэгний   хар өдөр Увс аймгийн Өмнөговь суманд дахин давтагдсныг харуулсан юм.

Сэлэнгэ аймгийн буудалцаан
Сэлэнгэ аймагт буун дуу хадаасан хэрэг есдүгээр сарын 4-нд гарлаа. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт буюу Түнхэл суурингаас зургаан км-ын зайтай орших  Булагийн ам хэмээх газарт өнгөрсөн пүрэв гаригийн орой буудалцаан болсон.
Хэрэг алт олборлох үйл ажиллагаа явуулдаг “Пураам” компанийн байранд хэсэг хүмүүс халдаж, ойролцоох модон дундаас цахилгааны шит болон техник хэрэгсэл рүү нь буудсанаар энэ хэрэг манджээ. Бидний авсан сүүлийн мэдээллээр “Пураам” компанийн техник хэрэгсэл рүү буудсан хүмүүс Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний гишүүд байжээ.

Монголын гол, нууруудын нэгдсэн хөдөлгөөнийхний тайлбарлаж буйгаар “Түнхэлд үйл ажиллагаа явуулдаг “Пураам” компани нь голын голдирол дунд алт олборлож, голын урсацыг хаасан тул хэд хэдэн удаа үйл ажиллагаагаа зогсоох талаар тус хөдөлгөөнийхөн шаардаж байсан гэнэ. Ингээд тэдний шаардлага үр дүнд хүрээгүй тул арга буюу есдүгээр сарын 2-нд тус хөдөлгөөний хүмүүс компанийн техник, хэрэгсэл рүү буудаж, үйл ажиллагааг нь зогсоохыг оролдсон юм.


Есөн хүний амийг бүрэлгэж, шатаасан аймшигт хэрэг гарлаа
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нэг дор олон хүнийг бүрэлгэж шатаасан хэрэг өнгөрсөн 11 сарын 20-нд бямба гаригийн үдэш гарсан. Гэрт гарсан галыг унтраах үед амиа алдсан хүмүүсийн цогцос нурман дундаас олдсон.
Эх сурвалжаас авсан мэдээллээр “Гэмт этгээд өвчтэй, хэвтэрт байдаг хүүхдийг нь хутгалаагүй байсан. Харин үлдсэн гурван хүүхэд, дөрвөн эмэгтэй, нэг эрэгтэйг тус бүрийг нь хоёроос дээш удаа хутгалж амь насыг нь хохироосны дараа гэрийг гаднаас нь галдсан бололтой” байв. Хэрэг гарсан газ¬рын ойр орчимд амьдардаг 600 гаруй иргэнтэй уулзаж, хол¬богдох мэдээ, мэдээллийг то䬬руулж, зарим нэг хүнийг сэжигт¬нээр татаж шалгасан. Мөрдөн бай¬цаал¬тын ажиллагаанд шинж¬лэх ухаан техникийн арга тех¬но¬логийг ашигласан. Хэр¬гийн газрын үзлэг, гэрч, хохирогчдын мэдүүлэг, холбогдох байгууллагуудын шинжээчдийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар Сонгинохайрхан дүүргийн харь¬яат, 30 настай, Ш гэгчийг сэжигтнээр тогтоон шалгаж байна.

Сэлэнгийн галдан шатаагчид
11-н удаагийн үйлдэлтэй галдан шатаагчтай зэрэгцэн 4 эмэгтэйг хүчирхийлж Сэлэнгийн иргэдийг айдаст автуулсан гэмт этгээдийг баривчилсан. Гэтэл гэмт этгээдүүд нь насанд хүрээгүй хүүхдүүд байсан нь олон нийтийг цочролд оруулсан юм. Тэд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, Дархан-Уул аймгийн харьяат 1995-1997 онд төрсөн 13-15 насны хүүхдүүд юм. Тэд цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ адал явдалт киноноос санаа авсан гэсэн нь юутай харамсалтай. Гэвч тэдний олонх нь хойд эцэг, эхийн дарамт шахалтад амьдардаг, эцэг эхийн хараа хяналт муу байсан нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн байж болзошгүй гэж цагдаагийнхан таамагласан.

Говь-Алтайд 30 хүнийг баривчилсан
Говь-Алтай аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт найман сард  гар аргаар алт олборлогчид болон  нутгийн иргэдийн дунд маргаан дэгдэж  буудалцсаны улмаас 28 настай эрэгтэй амь насаа алдсан. Үймээнд оролцсон иргэдээс 30 гаруй хүнийг   цагдан хориод байсан юм. Мөн буудалцааны  үеэр гэмтэж бэртсэн  20 гаруй хүнийг  сумын эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлсэн.

Монгол эмэгтэй Солонгос эрийн гарт амиа алдсан
9 сарын 16-ны өглөө 07 цагийн үед Чоннам Нажүд амьдардаг Монгол Улсын иргэн 26 настай эмэгтэй К нь хамаатныхаа эмэгтэйн солонгос нөхөрт хутгалуулан амь насаа алдсан. Түүний хамаатны эмэгтэй 21 настай Х нь зуучлах товчоогоор дамжуулан БНСУ-ын иргэн Янг-тай гэр бүл болж, 2009 оны арванхоёрдугаар сард тус улсад очиж амьдарсан аж. Х-ийн солонгос нөхөр байнга архи уун эхнэрээ зоддог байсан тул тэрээр гурав хоногийн өмнө нөхрөөсөө зугтаан хамаатны эгчийндээ очсон байсан юм. Х-ийн нөхөр өнөөдөр түүнийг хамаатны эгчийнд нь хайн очиж эхнэрээ нэхэхэд “Архиа гаргаад эрүүл болсон хойноо эхнэрээ ирж ав” гэж хэлснйи төлөө урьдчилан бэлдэж ирсэн хутгаараа монгол эмэгтэй К-г 6-7 удаа хутгалан амь насыг нь хөнөөсөн аймшигт хэрэг гарсан.
Х.Өнөрсайхан

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...