English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
НОБГ галын дөрвөн дуудлагатай хоножээ
Өчигдөр нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн дөрвөн дуудлага НОБГ-т иржээ.  Тухайлбал, Баянзүрх дүүргийн тавдугаар хороо Моносын нэгдүгээр гудамжинд айлын жорлон, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 41 дүгээр гудамжинд 5х8 метрийн хэмжээтэй байшингийн шалны хэсэг, тус дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 14 дүгээр гудамжинд 7х5 метрийн хэмжээтэй гараашийн дээврийн хэсэг шатсан хэрэг гарчээ. Галыг  Аврах, гал унтраах 26, 34, 63 дугаар ангиуд унтрааж ажиллажээ.
С.Намар

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...