English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Зүг чиг олох арга
Хөдөө, хээр талд Та байгалийн болон орон нутгийн эргэн тойрны зүйлсийг ажиглснаар  зүг чигээ олох, баримжаалах  боломжтой. Энэ арга нь нарийвчлал муутай ч зүг тодорхойлох баримжаа авахад тус болдог.
    Монголчууд  олон жилийн турш  ажиглаж ирсэн баялаг туршлага олонтой.    Тухайлбал шөнийн цагт Алтан гадас одонгоор зүг чигээ олох арга юм.Зүгээ олохын тулд  эхлээд Долоон бурхан одны /шанага 7 од/ байрлалыг олох хэрэгтэй. Ингээд Долоон бурхан одныхоо хамгийн урд талын /шанаганы урд ирмэг талын хоёр одны хоорондох зайг/ дээд талын одноос дээш тэр хоёр одыг холбох шулууныг 5 дахин авахад тэр орчимд Долоон бурхан одыг бодвол оддын зай нь хоорондоо ойрхон байрласан, гэдгэр иштэй шанагыг санагдуулам Бага долоон бурхан од байрлана.
     Энэ долоон одны шанаганы иш талаасаа хамгийн сүүлийн од нь Алтан гадас юм. Бусдаасаа арай илүү тод гэрэлтэнэ. Алтан гадас од нь ямагт хойд зүгийг зааж байдаг. Энэ аргаар зүг чигийг 1-2 градусын нарийвчлалтайгаар тодорхойлдог. Алтан гадас одоор зүг чиг тодорхойлох нь шөнийн цагт аялж явахдаа зүг чиг тодорхойлох хамгийн энгийн найдвартай арга юм.
 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...