English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Халамжийн үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй юу?
 Монголчуудын зарим хэсэг нь халамжийн үйлчилгээ огт хэрэггүй хэмээн ярьдаг. Гэтэл аливаа улс орон, төр засаг ард иргэддээ халамжийн үйлчилгээ зайлшгүй үзүүлдэг билээ. Манайхны хувьд ч гэсэн зайлшгүй халамж хүртээх хэсэг байдаг юм. Тусгай орон байраар хангахгүйгээр, амьдарч байгаа орчин ахуйд нь туслалцааг үзүүлэх үйлчилгээ байна.

Иргэдийг түр хугацаагаар хооллох, хувцас, хүнс, соёл, ахуйн хэрэглээний  зүйлс  олгох,  мэргэжил  эзэмшүүлэх,  хөнгөлөлт  үзүүлэх  зэрэг  төрөөс явуулж байгаа үйл ажиллагааг  нийгмийн халамжийн үйлчилгээ гэж хэлнэ. Асрамжийн үйлчилгээнд хүнд амьдралтай, бие даан амьдрах чадваргүй иргэдийг  багтаадаг болхаламжийн үйлчилгээ хэдийгээр бие даан амьдарч байгаа боловч дэмжлэг, туслалцаа шаардагдаж байгаа иргэдэд буюу илүү өргөн хүрээнд үйлчилгээ үзүүлдэг байна.
Өнөөгийн тавигдаж байгаа шаардлага нь  хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоотой нийгмийн эмзэг бүлгийн нэн тэргүүний хэрэгцээг тодорхойлох, хангах, амьжиргааг дээшлүүлэх, дэмжин туслах, сэргээн засах үйлчилгээг олон нийтийн оролцоонд түшиглэн явуулахад чиглэж байна.

Халамжийн ямар үйлчилгээ байх вэ?

Нэн ядуу амьдралтай иргэн амьжиргааны доод түвшингээс доогуур орлоготой бөгөөд нийгмийн асрамжийн  үйлчилгээнд  хамрагдаагүй ахмад настан,  тахир дутуу хүн,  олон  хүүхэдтэй  өрх  толгойлсон  эх  /эцэг/  нийгмийн  халамжийн  үйлчилгээнд хамрагдана.

Халамжийн үйлчилгээний төрөл:
• Амьдралын  итгэл  үнэмшил,  хөдөлмөрийн  дадал  олгох, авьяасыг  нь  дэмжих  зорилгоор  зөвлөгөө  өгөх,  сургалт зохион байгуулах.
• Зохион  байгуулалттайгаар  хөдөлмөр  эрхлүүлэх,  орлогын
эх үүсвэртэй болгох, зэргээр ядуурлаас гарахад туслах, энэ
чиглэлээр хэрэгжих хөтөлбөр, төсөлд зуучлан хамруулах.
• Сэргээн засах үйлчилгээнд хамруулах.
• Түр байрлуулан асрамжлах.
• Гэрийн асрамж, халамжийн үйлчилгээнд хамруулах.
Хороо,  сумын  Засаг  даргын  шийдвэрийн  үндсэнд  халамжийн  үйлчилгээнд хамрагдах  ба  ахмад  настан,  тахир  дутуу  иргэд  нэн  ядуу  амьдралтай  иргэдэд  орон сууц, цахилгаан, телефон утасны үнийг хөнгөлөх, түлээ нүүрсийг үнэгүй олгох, үнийг хөнгөлөх,  рашаан  сувилалд  сувилуулах,  эмчлүүлэх  зэрэгт  унаа  болон  эмчилгээний үнийг хөнгөлөх зэргээр халамжийн үйлчилгээ илэрхийлэгдэнэ.

Халамжийн үйлчилгээнд ядуу, нэн ядуу амьдралтай иргэд буюу:
• ахмад настан;
• хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн
• хүнд нөхцөлд байгаа хүүхэд;
• хүчирхийлэлд өртсөн иргэн;
• нийгмийн  халамжийн  тэтгэвэр,  тэтгэмж  нь  зогсоогдсон  эмзэг  бүлгийн иргэн хамрагдана.
Халамжийн  үйлчилгээг  нэг  талаас  төр  үзүүлэх  үүрэг  хүлээдэг,  нөгөө  талаас өмчийн хэлбэр харгалзахгүй аж ахуйн нэгж, байгууллага, иргэд үзүүлж болно.

Эх сурвалж: www.e-hutuch.gov.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...