English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Арабын хойгт эсэргүүцлийн давалгаан эрчимжсээр байна

Арабын хойгт эсэргүүцлийн давалгаан эрчимжсээр байна. Ливийн хувьсгалын удирдагч хурандаа Муаммар Каддафийн толгойлсон дэглэмийнхэн сөрөг хүчнийнхний хооронд хийж байгаа зэвсэгт мөргөлдөөн удаашрах шинжтэй болж байна. Сөрөг хүчнийхэн эзлээд байгаа тус улсын хот суурин газруудыг Засгийн газрын агаарын цэргийн болон их бууны хүчнүүд үргэлжлүүлэн бөмбөгдөж байна. Тухайлбал, нийслэл Сани хотоос өмнө зүгт орших Дамар хотын 10 мянга гаруй  иргэд ерөнхийлөгчөө огцрохыг шаардан, эдийн засгийн дорой байдал болон хээл хахуульд идэгдэж буйг жигшиж байгаагаа илэрхийлэв. Санид мягмар гаригийн үдэш тус улсын цагдаа нар босогчдын эсрэг резинэн сум, нулимс асгаруулагч хий хэрэглэж олон арван хүнийг  шархдуулжээ. Харин Бахрэйн Вант улсад улс-мусульман-шиитийн сонирхолыг илэрхийлэгч   гурван бүлэглэл “Улсаа дэмжих эвсэл” байгуулагдсан тухай зарлав. Кувейтийн нийслэлд  тус улсын ерөнхий сайдыг огцруулан, шинэ засгийн газрыг байгуулж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг шаардсан сөрөг хүчнийхний  хэдэн мянган хүний жагсаал болов. Улс төрийн янз бүрийн урсгалын- исламын, ардчиллын болон үндсэрхэг үзэлтнүүдийн  төлөөлөгчид нэгдэн нэг уриан дор  цуглараад байгаа юм байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...