English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Англи хэл сурахад гардаг олон олон асуултууд
Англи хэл сурч ядан яваа эрхэм танаа

Хамгийн тvрvvнд аль болох олон vг тогтоож авахыг хичээ. Тэгээд зөв дуудлагыг нь ягштал мэдэж ав. Буруу дуудаж сурвал таны яриаг хvн ойлгож чадахгvй. Хvнээс асуухаас илvv толь бичгээс дуудлагыг нь хар.

Эсвэл англи, америк иргэдээс асууж ав. Дэлхийн олон орны иргэд англи хэлийг нэлээд “эвдэж” ярьдаг. Ялангуяа мексик, израйль, хятад хvмvvсийн дуудлага яггvй хазгай байх нь элбэг. Англи яриаг BBC, Voice of America (VOA), Arirang, National Geographic Chanel зэрэг олон сувгаас сонсож болно. Дуудлага хичнээн чухал байдаг талаар ганц жишээ татъя. Миний нэг америк танил маань надад нэгэн удаа “Осондош”, “Осондош” гээд, осолгvй л монгол хvний нэр хэлээд байлаа. Гэтэл би ойлгодоггvй. Хэд дахин хэлvvллээ. Дахин ахин хэлvvлж ядаад цаас vзэг гарган өгвөл өнөөх маань “Лувсандаш” гэж бичсэн. Эндээс та анзаараа биз ээ.

    Англи хэл сурч яах юм, цаашаа

Ингэж боддог хvмvvс бий. Бололгvй яах вэ, тэдний л эрх. Гэхдээ та байгууллага, анги дотроо хамгийн хойно хоцорч, хамгийн тvрvvнд заазлагдах осол бий. Танд Англи, эсвэл АНУ, Япон, өөр хаа ч юм, сар, эсвэл жилээр сурах, мэргэжлээ дээшлvvлэх алтан боломж олдож гэж бодъё. Бvх зардлыг гадныхан дааж, бас сар бvр 500-1000 долларын тэтгэлэг өгнө гэж бодъё. Та мэргэжилдээ маш сайн, ажлын газартаа дээгvvрт ордог байж. Гэвч та англи хэлээр лекц сонсоод ойлгох, мэргэжлийн номуудаа ашиглах чадваргvй байсан учир танаас мэргэжилдээ хавьгvй тааруу ч хэл сайтай өөр хvн гадаад оронд одож, та хоцрох нь бараг л гарцаагvй.

Өнөөдөр их, дээд боловсрол эзэмшигчдийн 80-аас багагvй хувь нь зөвхөн монгол хэл дээр гарсан сурах бичгvvдийг судалж байх шиг. Зvй нь бол дэлхийн шилдэг их дээд сургуульд хэрэглэж байгаа сурах бичгvvдийг англи хэл дээр нь судалж, эсвэл Билл Гейтсийн “Сэтгэлгээний хурдаар хийх бизнес” ч юмуу саяхан сансрын хиймэл дагуулыг устгаж дэлхийд шуугиан тарьсан хятад инженерийн бvтээлийг судлахад англи хэл яах аргагvй чухал болчихлоо.

    Алхгүй хүн ганц хадаас ч дийлэхгүй

Хэл сурах гол зэмсэг-алх бол сайн толь бичиг. Манайхан “Алтангэрэлийн толь” гэхээр андахгvй. Оюутнуудын 80-90 хувь нь энэ толийг ашиглаж, англи хэлний мэдлэг сайтай 10-20 хувь нь л англи vгийг англиар тайлбарласан толь хэрэглэж байгаа болов уу. Гэвч Алтангэрэлийн толь бичгийн vгийн тоо 30 гаруй мянга буй нь цөөдөж, TOEFL, IELTS-д бэлдэх хvний хэрэгцээ хангадаггvй. Oxford, Longman-ий дундаж толь 45-100 мянган vгтэй байдаг учир баргийн ховор, хуучин, нарийн мэргэжлийн vгсийн тайлбарыг олж болдог.

    Хэл сурах дөт зам гэж юу вэ?

    “Чадах хэрээр их унш”

/Read as much as you can/ гэж TOEFL-ийн америк багш нар “vгийн баялаг нэмэгдvvлэх хамгийн гол арга” хэмээн номондоо зөвлөн бичсэн байдаг. Зарим хvн өдөр бvр нэг цагийг англи хэл сурахад зориулж, vvндээ сэтгэл ханасан явдаг. Гэтэл барууны шилдэг багш нар бол “Чадах чинээгээрээ их цагийг зарцуул” гэж зөвлөж байна. Иймээс та нэг биш, боломжтой vедээ 6, 8, 10 цаг ч зарцуулж болно шvv дээ. Vvнийг бичигч би ч өдөр бvр зарцуу­лах цагаа ихэсгэж байж л англи, орос ном уншиж сурсан. Тийм дааж давшгvй хэцvv зvйл огт биш юм билээ.

Гадаад хэлийг шууд дvрмээс эхлэн заах нь баргийн тэвчээртэй хvнийг уйдуулж мохоочихдог. Иймээс сонсох, ярих, унших, бичих харьцааг тухайн оюутанд тэнцвэртэй барьж, оновчтой тохируулан сургах нь багшийн гол эрдэм байх ёстой мэт. Орчин vед англи хэл дээр хялбаршуулсан номуудыг Easy start -200 vгтэй, beginner 300, elementary 600-1000, pre-intermediate 1500, intermediate 1700, upper intermediate 2300, advanced 3000 орчим vгтэйгээр гадаадын хэвлэлийн газрууд гаргаж байна. Даанч Монголд бараг орж ирдэггvй.

Англи хэл суръя гэж шийдсэн, ажилсаг хvн бол 200-хан vгтэй, зурагтай номыг толь бичиг ашиглан ганц цагийн дотор уншчих боломжтой. Тэгснээр англи vгvvд мартагдашгvй хоногшиж, хvн өөрөө анхны номоо уншин урамшиж, дараагийн номыг унших, тvвшнээ ахиулах тэмvvлэлтэй болдог. Ер нь дотоод сэтгэлийн хvчтэй тэмvvлэл байхгvй бол хэл сурна гэж бараг vгvй юм.

Дараа нь 300, 600, эцэст нь 3000 vгтэй ном уншиж сурсан хvн толь бичгээ ашиглаад ямар ч шинжлэх ухааны ном бvтээл унших суурь чадвартай болдог. Хэл сурах дөт зам гэдэг энэ л юм. Ихэнх хvмvvс нэг сайн багшид мөнгө өгөөд л, тэр багш л сургаж өгөх юм шиг санадаг. Гэтэл хэлийг хvн өөрөө л сурдаг. Мэдээж, сайн багш гараас нь хөтөлнө л дөө.

Ном, сурах бичгийг сонгохдоо болж өгвөл Англи, Америк, Кембриж, Оксфордын их сургуульд хэвлэгд­сэнийг нь олж ав. Алдаа эндэл бараг байдаггvй, итгэл даадаг. Танд ойлгомжтой, бие даан хийхэд эвтэйхэн, өгөөжтэй номыг сонгохыг хичээ.

    TOEFL хэцүү юу?


Яггvй боловч маш сайхан сонирхолтой шалгалт. TOEFL гэдэг нь “Test of English as a foreign language” буюу товчдоо бол англи хэлний чадвар шалгах тестийг нэрлэдэг, 150 орчим асуулттай, хоёр цаг гаруй сууж хийдэг, 140 долларын төлбөртэй, мате­риалыг АНУ-д хянадаг, интернэтээр авдаг шалгалтын дээд оноо нь 120, англи хэлээр ярьдаг орнуудын их дээд сургуульд сурч тэнцэнэ гэдгийг харуулдаг шалгалт юм. Англиар ярих чадвар, дvрмийн мэдлэг, англи өгvvлбэрийн алдааг олох, англи яриаг сонсоод ойлгох, текстийг тольгvйгээр уншиж ойлгох, зохион бичих чадвар зэргийг шалгаж, томъёоны дагуу маш шударга оноо өгдөг. Таны оноог зөвхөн танд л шуудангаар ирvvлж, нууцыг тань хvндэлнэ. Дэлгэрэнгvй мэдээлэл бvхий эмхэтгэлийг Соёлын төв өргөөнд байрлах Боловсролын зөвлөгөө мэдээллийн төвөөс төлбөргvй тараадаг.

Хоёр жилийн өмнө “Абсолют” хэлний төвийн урилгаар TOEFL тvвшин тогтоох шалгалтыг хэдэн сар авах завшаан тохиосон юм. Хуулна гэдэг хvй нэгдлийн ойлголт TOEFL-д огт байдаггvй. Өөрийнхөө тvвшнийг vнэнээр нь мэдэх гэдэг учраас ямар ч хvн хуулна, хажуу тийш харна гэж байхгvй. Тэр vед TOEFL-н дээд оноо нь 677 байж. Монголд 650 авсан хvн над хоёр, гуравхан л таарсан. Шалгуулдаг байсан 150 хvнээс ихэнх нь 360-470 орчим оноотой, 500-аас дээш хорь гаруй, 600 хvрдэг нь дөрөв, тав орчим байв. Ер нь 550-иас дээш оноо авахад яггvй. Уйгагvй хөдөлмөрч, нэлээд өндөр чадвартай, хорь орчим мянгаас доошгvй vг мэддэг, сонсох ойлгох хурд өндөр байх ёстой.

Та гадагш явах зорилгогvй хvн бол 35 доллар төлөөд Institutional TOEFL өгөөд англи хэлний чадварын тvвшнээ тогтоолгочих. Учир нь өнөө vед Улаанбаатар хотод ажилд ороход энэ шалгалтын дvнгийн хуудсыг хэлний боловсролтой хvмvvс зохих ёсоор vнэлж ажилд авдаг боллоо.

    Ямар ном, багшийг сонгох вэ?


Бие даан сурах хvн бол Headway, Interchange 1-3 дажгvй. Энэ хоёр ном нэлээд олон жил хэрэглэгдэж байгаа учраас зарим хvн уйдаж байж болох. Гэхдээ бvрэн судалбал intermediate тvвшинд хvрч болно. Одоо бол Enterprise 1, 2, 3, 4 багц ном аргагvй толгой цохиж байна. Сурах бичгийн зэрэгцээ vгийн сангаа аль болох баяжуулахын тулд эхлээд хялбаршуулсан ном олж унш. Бие даан орчуулаад сайн багшаар хянуулж vз. Хэлний төвд сурах гэж байгаа бол эхлээд хичээлд нь сууж vз. Өгөөжтэй байвал тэр багшаа сонгож болно. Ихэнх хvмvvс шууд л хэдэн сарын төлбөрөө хийчихдэг, гэтэл багш, хичээл нь таалагдахгvй бол хэцvvдэж цаг, мөнгөний гарз болдог.

Сvvлийн vед “Англи хэлний жинхэнэ хар ярианд су­ралц” хэмээн их рекламдах боллоо. Гэтэл монгол хэлний хар ярианы vгс гэвэл бvдvvлэг, марзан, этгээд vгс байх уу? “Яг ш дээ, харагдаач, хулхидах, хошгируулах” гэх мэтийн vгс. Гэтэл залуус хvvхдэд заавал ийм юмсыг нь сургаж яах юм? Ном борлуулах гэж ядсан ганц хоёр хvнд л ашигтай, олон нийтэд бол мэдээж сөрөг нөлөөтэй. Ингэж ярихад англи, америк хvмvvст соёл муутайгаа харуулж таарна. “Хар ярианы vгс” гэдгээр өвөрмөц хэллэгvvдийг хэлж байгаа бол заавал “хар” хэмээх тааруу vгээр нэрлэх нь соёлтой хvмvvст гологддогийг зарим хvмvvс хэлдэг.

Х.Энхбат


Мэдээллийн эх сурвалж: gegeen.com
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...