English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Малчид ард иргэдийн анхааралд
Өнөөдөр зүүн аймгуудын ихэнх нутаг болон төвийн нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж, говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2011 оны 05 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутаг, говь болон төвийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүсэн шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар 0-5 градус хүйтэн, Баруун аймгуудын нутаг болон говийн нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...