English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Ц.Мөнхбаяр тэмцээд байртай болсон ч одоо юу ч үгүй болжээ
“Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр хоригдоод арав гаруй хонож байна.   Уг  нь  долдугаар сарын 22-нд сулагдах ёстой гэнэ.  Гэхдээ  прокурор хүсэлт гаргавал  суллах хугацааг сунгах ажээ.   “Гал үндэстэн”  холбооны хоригдсон гишүүдийн “эхнэрүүдийн холбоо”  байгуулагдсан. Тус холбооныхон  нөхрүүдээ   суллахын тулд хүний эрхийн үндэсний комисст хандсан аж.  Ц.Мөнхбаярын эхнэр Д.Дорждамба нөхөртэйгөө  хоригдсоноос нь хойш огт уулзаагүй байгаа гэнэ. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагандаа    манайх хөдөө амьдарч байсан.  2001 онд Улаанбаатарт нүүж ирсэн. Алтны компаниуд  байгаль орчин сүйтгээгүй бол  бид нутагтаа тайван амьдрах байсан хэмээн ярьжээ. Ц.Мөнхбаяр амьжиргааг нь сүйтгэсэн алтын компаниудад өстэй байхаас аргагүй юм байна. Нутаг усаа хамгаалж тэмцсэн  тэрээр  дэлхийн байгаль орчин хамгааллын дээд шагнал болох “Goldman”  шагналыг хүртсэн.  Энэхүү шагналыг багагүй мөнгө дагалдсан  гэнэ.  Шагналын мөнгөөрөө байр унаатай болсон ч  тэмцэл  хийхээр байраа ч, унаагаа ч заржээ.  Одоо хөлсний  байранд  амьдардаг  аж. Төрийн ордон  руу харваж, алтны компани  руу буудахын төлөө  орон гэргүй болсон түүнийг  олон хүн суллагдахыг хүсч байгаа. Дахин дахин барьж хориод байвал Л.Гүндалай гишүүн   шиг  гомдоно байх шүү.  Тэгвэл бидний төлөө тэмцэх хүн байхгүй хэцүүдэнэ.  Л.Гүндалай  гишүүн дахин  мал шиг  ард түмний төлөө тэмцэхгүй  байхаар  шийдсэн гэдгээ дуулгаад удаагүй байгаа билээ.
Ц.Ундрах
 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...