English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Улсын шилдэг аймгаар шалгарлаа
Засгийн газрын 2010 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Яам болон аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам”-ын дагуу аймгуудын ЗДТГ-ын 2010 оны үйл ажиллагааны үр дүн (Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт, Улсын төсөв, зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслүүдийн хэрэгжилт, Төсвийн ерөнхийлөн захирагчаас Ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Байгууллагаас дэвшүүлсэн зорилтууд нь үйл ажиллагааны хэтийн бодлого, төлөвлөгөөтэй уялдсан байдлын үнэлгээ, Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлын үнэлгээ, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн биелэлт зэрэг үзүүлэлтээр дүгнэсэн)-гийн талаар ирүүлсэн тайлан, мэдээллийг нэгтгэн хяналт-шинжилгээ хийсэн дүнг Засгийн газрын 2011 оны 7 сарын 6-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд,  
2010 оны ажлаараа өндөр үнэлгээ авсан нийслэл, Төв, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрыг тус бүр 10 сая төгрөгөөр шагнаж, эдгээр аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт нэг сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэлээ. Ийнхүү Хэнтий аймаг 2009, 2010 оны ажлаараа дараалан хошой шилдэг аймгаар шалгарч байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...