English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Дамбын Хишгээ, И.Доржсамбуу гарьдыг дарамталжээ
Жилд ганцхан болдог наадам дуусч начны найрааны талаар яриа ид өрнөн булхай булайгаа дэлгэлцэхийн хажуугаар янз бүрийн таамаглал ч чих дэлсэх юм. Мөнгө төгрөг авсан өгсөнийг нь хараагүй ч начны даваа 150 сая төгрөг хүрсэнг баттай эх сурвалж мэдээлж байна. Өмнөговь аймгийн арслан Б.Сумьяа, И.Доржсамбуу гарьдаар начин болсон. Хамгийн дээд ханш нь энэ барилдаан. Б.Сумьяаг Монголын толгой баячуудын нэг  олны танил нутгийнх нь  ах 150 сая төгрөг өгч И.Доржсамбуугаар начин хийлгэжээ. Үүнд Булган нутгийнхан хамгийн ихээр дургүйцсэн юм. Учир нь Булганаас сүүлийн жилүүдэд цолонд ойрхон яваа аймгийн арслан А.Сүмбээ, А.Отгонбаатар нар дөрөв давчихсан байхад нутгийнхаа залуусыг дэмжсэнгүй мөнгөнд явлаа гэх юм. Хамгийн ихээр дургүйцэж гарьдыг дарамталсан хүн бол Дамбын Хишгээ гэнэ. Гурван булаг сумын харьяат тэрбээр энэ жилийн наадамд даага айрагдуулж одтой сайхан наадсан.  “Хүн бүр нутаг усныхаа нэрийг улсын наадамд гаргахыг хүсч байхад гарьд нутгийнхаа нэрийг бодсонгүй” хэмээн бухимдсан халхын атаман хатуухан сануулга өгсөн ажээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...