English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Алслагдсан сумынхан солонгос эмч нарт үнэгүй үзүүлнэ
БНСУ-ын Кёнхи их сургуулийн нарийн мэргэжлийн эмч болоод эрдэмтдийн баг манай улсад энэ сарын 20-25 ны өдрүүдэд ажиллаж байна. Тус улс нь энэ оныг эрүүл мэндийн хүрээнд хөгжиж буй орнуудад туслах аян зарлан хэрэгжүүлж эхлээд буй юм. Энэ аяны хүрээнд дээрх баг манай улсад ирээд буй нь энэ гэнэ.

Эдгээр мэргэжилтнүүд нь Монголд ажиллахдаа хөдөө орон нутаг, тэр дундаа алслагдсан

бүс нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэхээр ажилдаа оржээ. Мөн томоохон хот суурины ойр байдаг хэдий ч эрүүл мэндийн үйлчилгээг төдийлөн авч чаддаггүй бүс нутагт ч ажиллахаар болоод байгаа юм байна. Багийн эмч ажилчдыг өчигдөр Шадар сайд М.Энхболд хүлээн авч уулзан хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ арга хэмжээ болох үеэр Төв аймагт дээрх эмч нар ажиллаж, үнэ төлбөргүй үзлэг оношлогоо, хөнгөн хэлбэрийн хагалгаа хийх болсныг дуулгасан юм. Солонгос эмч нарыг манай улсад ажиллах суурийг Шадар сайд М.Энхболдын санаачлан байгуулсан "Эх нутгийн төлөө" төрийн бус байгууллагынхан гардан хийсэн юм байна. Тиймдээ ч дээрх багийнхныг эхний ээлжинд Шадар сайдын сонгогдсон тойрог болох Төв аймагт ажиллуулах шийдвэрийг гаргажээ.

Л.ТӨР

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...