English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Бор арьсанд тохирсон нүүр будалтыг хэрхэн хийх вэ?
Бор арьстай байх нь цайвар арьснаас хэд дахин илүү гэж анагаах ухаанд үздэг юм байна. Энэ төрлийн арьс нь нарны хэт ягаан туяа болон бусад төрлийн гадны нөлөөнд гэмтэж, хуурайших нь бага байдгаараа давуу талтай юм. Та төрөлхийн бор арьстай юу? Тэгвэл танд зориулсан нүүр будалтын хэдэн зөвлөгөөг хүргэе

Суурь крем

Гайхалтай нүүр будалтын хамгийн чухал түлхүүр нь суурь кремний түрхэлтээс шалтгаалдаг. Энэ нь бор арьсанд ч хамаатай. Нүүрээ гайхалтай будахын тулд суурийг нь сайн тавьж өгөх хэрэгтэй. Нунтаг пүүдэр болон суурь крем нь нүүрний өө сэвийг хамгийн сайн дарсан байх ёстой байдаг. Суурь тосоо түрхэхийн өмнө тусгай зориулалтын нүүр цэвэрлэгчээр нүүрээ ариутгаж, чийгшүүлэгчийг түрхэж заншаарай. Таны хэрэглэж буй суурь крем тань арьсны тань өнгөтэй тохирч байх нь хамгийн чухал. Крем нь арьснаас тань илүү гэгээлэг цагаан байж болохгүй. Бор арьсанд хэтэрхий цагаан крем түрхэх нь хэт хуурамч, зохицолгүй харагдуулдаг.

Нүдний будалт
Нүдээ будахдаа гэгээлэг өнгөнөөс татгалзаж, хэт зузаан тод будаж болохгүй. Харин үүний оронд хар бор, улаан хүрэн гэх мэт гүн өнгийн будгийг нимгэхэн түрхэж өгөх хэрэгтэй. Өдөр тутмын будалтандаа саарал юмуу бор өнгийн нүдний харандаа хэрэглээрэй. Мөн сормуусаа урт, өтгөн харагдуулахын тулд сормуусны будгийг жигд түрхэлттэйгээр будаарай. Гэхдээ хэт зузаан биш.

Хацар өнгөлөгч

Нүүрний аль нэг хэсгээ улаан ягаан өнгөтэй болгох нь нүүр будалтын хамгийн чухал зүйл байдаг тул аль нэг хэсэгтээ улаан өнгөөр сүүдэртүүлэхдээ маш болгоомжтой байгаарай. Нүүр будалтыг хамгийн амьд бодитой харагдуулж өгдөг зүйл бол энэ. Хэрвээ та том хацартай бол хацарны хэсэгтээ хацар өнгөлөгчийг үл ялиг түрхэж өгвөл нүүр тань тийм ч том харагдахгүй. Өдөр тутмын будалтандаа сарнайн ягаан өнгийг харин үдшийн будалтанд улаан хүрэн өнгийг сонгоорой.

Уруулын будалт

Уруулаа хэрхэн будах нь нүүр будалт болон харагдах байдалд тань маш их нөлөөлдөг. Гүн биш цайвар бүдэг өнгийн уруулын будгийг хэрэглэх хэрэгтэй. Алтлаг болон цайвар ягаан өнгийн будаг хамгийн ихээр тохирдог. Хэзээ ч битгий улбар шар өнгийг сонгоорой. Бор арьстай хүн хэт тод өнгөөр уруулаа будах нь ямар ч утгагүй, зохицолгүй харагддаг.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...