English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Эмийн ургамалаар хийсэн эм эрүүл мэндэд муу нөлөөтэй
«Би-Эм-Си Медицине» сэтгүүл эмийн ургамалаар хийсэн эм бэлдмэл хүний эрүүл мэндэд сөрөг үр нөлөөтэйг  мэдээлжээ. Учир нь энэ талаар Лидсийн их сургуулийн эрдэмтэд тайлбар хийж эмийн ургамлаар хийсэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн эрүүл мэндэд аюулгүй гэж боддог олон хүний төөрөгдлийг арилгасан байна. Хамгийн их ашигладаг ургамалд алтан цэгцүүхэй, хүн орхоодой, эхинацея, гинкго ордог байна. Бүгд тайвшруулах үйлчлэлээрээ хоорондоо төстэй. Эдгээр ургамлыг ямар тунгаар уувал зохих болон аюулгүй хэрэглээний талаар хангалттай мэдээлэл байхгүй байгааг судлаачид тэмдэглэсэн байна. Жишээ нь, алтан цэцүүхэй жирэмслэхээс хамгаалах гормоны бэлдмэлийн үр нөлөөг бууруулдаг, тэрчлэн цусны бүлэгнэлд нөлөөлдөг варфарин гэдэг бэлдмэлд нөлөөлдөг аж. Хүн орхоодойг чихрийн шижинтэй хүмүүс, ялангуяа цусан дхь саахрын хэмжээг бууруулдаг эмтэй хавсран ууж болохгүй. Гинкго нь толгой, ходоод өвтгөж, харшил өгч, сэтгэл санаа тайван бус, уур уцаартай болгодог байна.

Эхинацея, харшилтай, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүд, дөрөв хүртлэх насны хүүхэд, сүрьеэ, ДОХ-той хүмүүс ууж болохгүй. «Хэрэглэгчид ургамлаар хийсэн бэлдмэлийн талаар баттай, бүрэн дүүрэн мэдээлэл хэрэгтэй» гэж судалгааны удирдагч, профессор Тео Рэйнор цохон тэмдэглэсэн байна. Тэрбээр судалгааны багийнхаа хамтаар эрүүл хүнсний их алдартай дэлгүүрүүд, томоохон эмийн сан болон супермаркетуудаас 60 гаруй эм бэлдмэл худалдаж авсан байна. Ингэхэд тэдгээр бэлдмэлийн 93 хувийг зохих зөвшөөрөлгүй худалдаж байсан бөгөөд чанар, аюулгүй байдлын шаардлагад нийцэхгүй, талаас илүү хувийг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нэрийн дор худалдаж байсан ба 13 хувь нь товчхон тайлбартай, ердөө гуравхан хувь нь хэрэглэхэд үзүүлэх нөлөө, хориглох заалт, хэрэглэх тун, илрэх сөрөг нөлөөний тухай шаардлагатай мэдээллийг өгсөн байжээ.

tv5
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...