English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Н.Алтанхуяг: Тавантолгойн асуудал хэлэлцээрийн шатандаа яваа
Ардчилсан нам сэтгүүлчидтэй уулзах цаг “4:11” хэлэлцүүлгээ зохион байгуулав. Энэ удаа тэд “Монгол хүн-2020” хөтөлбөрийн таван чиглэлийн нэг болох “Эрдэм боловсролтой монгол хүн” сэдвээр өрнөсөн хэлэлцүүлгийн талаараа онцолж байв.

Тус нам энэхүү хэлэлцүүлгээ нийт 14 аймагт зохион байгуулсан бөгөөд орон нутагт ажиллаж, хэлэлцүүлэг өрнүүлэх үеэр боловсролын салбарт томоохон шинэчлэл хийх шаардлагатай байгааг өгүүллээ.

Ялангуяа цэцэрлэг, бага боловсролын буюу 1-3 дугаар ангийн хөтөлбөрт илүү өөрчлөлт хэрэгтэй, энэ жил улс даяар 51230 хүүхэд нэгдүгээр ангид орлоо. Анхнаас нь боловсролын суурийг зөв тавих учиртайг Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг онцлов. Тус нам ес, аравдугаар сард хэлэлцүүлгээ үлдсэн аймгуудад үргэлжлүүлэх юм байна.

Энэ үеэр Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг “Тавантолгойн асуудал хэлэлцээрийн шатандаа яваа. Бид алдаатай шийдвэр гаргахгүйн тулд иргэд, мэргэжилтнүүдийн саналыг сонсож байна. Энэ талаар УИХ дахь намын бүлгүүд, Байнгын хороод, чуулганаар ярина. Алдаа байвал тэр үед нь засна. Мөн ажлын хэсэг хуралдаж байгаа. Хүсвэл сэтгүүлчид энэ хуралд орж болно. Ойлголтын зөрүү байх юм.

Тавантолгойн ордыг хуваасан юм байхгүй. Манайхан байхгүй юмыг эвэргэж ярьдаг. Цөмийн хаягдлыг Монголд булах гэж байгаа гээд байна. Тийм зүйл болоогүй” гэв.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...