English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Талбай дээр брокерийн компаниуд өдөрлөг зохиож байна
Өнөөдөр Сүхбаатарын талбайд нэгэн сонирхолтой өдөрлөг болж байна. Юу гэвэл, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо,  Санхүүгийн зохицуулах хороо болон



брокер дилерийн компаниуд, Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв зэрэг байгууллагууд хамтран иргэдэд нээлттэй мэдээллийг өгч байна. Иргэд тэр бүр хувьцаа, болон хөрөнгийн бирж, үнэт цаас арилжааны талаар мэдлэг, мэдээлэл хангалтгүй байдаг. Тиймээс өнөөдөр тус өдөрлөгийн үеэр иргэдэд энэ талаарх мэдээллийг өгч, хэрхэн данс нээлгэж, арилжаанд оролцох тухай мэдээлж байлаа. Түүнээс гадна Эрдэнэс тавантолгойгоос олгох иргэн бүрийн 536 ширхэг хувьцаатай холбогдуулан иргэд талбайд ирсэн брокерийн компаниудад данс нээлгэж байгаа харагдсан.
Х.Өнөрсайхан
niigem.mn 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...