English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Хүн нэрээ, тогос өдөө
Монголчууд бид "Хүн нэрээ, тогос өдөө", "Нэр хугарахаар, яс хугар”, "Дуудах нэр дуурсах алдартай амьдар" хэмээн эрт дээр үеэс нэр төрөө бүхнээс дээдлэн эрхэмлэж ирсэн ард түмэн билээ.

"Нэр Төрөө Эрхэмлэх Даян Дэлхийн Хөдөлгөөн” анх 2006 онд санаачлагдаж, 2008 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдрийг "Нэр Төрөө Эрхэмлэх Даян Дэлхийн Өдөр” болгон тэмдэглэж өнгөрүүлдэг болсон.

"Нэр Төрөө Эрхэмлэх Даян Дэлхийн Хөдөлгөөн”-ийг хамтран үүсгэн байгуулагчид нь Норвегийн эрхэмсэг ханхүү Хаакон, "Хөүп" төслийн санаачлагч Жон Хөүп Браянт, мөн Хелсинкийн Урлаг Дизайны Их Сургуулийн профессор, Оксфордын Их Сургуулийн зочин багш Пекка Химанен нар юм.  
"Нэр Төрөө Эрхэмлэх Даян Дэлхийн Хөдөлгөөн” нь ашгийн бус, шүүмжлэгч бус, мөн аливаа улс төрийн хүчний харьяат бус, бие даасан санаачлага хөдөлгөөн юм. Уг хөдөлгөөнийнхөн бусдын алдааг шүүмжлэхээс илүү зөв үлгэр дуурайллаас нь жишээ авч шалгарсан зөв зохистой үйл ажиллагаа болон нэр төрөө эрхэмлэх үзэлд тулгуурлаж манлайлан удирдахыг дэмжин ажилладаг бөгөөд нэр төртэй амьдрах нийтлэг эрх ашгийг даян дэлхийд түгээн дэлгэрүүлэхэд  энэ хөдөлгөөнийхний гол зорилго оршдог.

Манай улсад энэхүү өдрийг 2009 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд өдгөө гурав дахь жилдээ зохиогдох гэж байна. 2011 оны "Нэр Төрөө Эрхэмлэх Даян Дэлхийн Өдөр”-ийг Монголын Эдийн Засгийн Форум, Боловсрол Соёл, Шинжлэх Ухааны Яам болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Энэхүү үйл явдалтай холбогдуулж Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, МҮХАҮТ-ын тэргүүн С.Дэмбэрэл нар Үндэсний түүхийн музейд 12 цагаас хэвлэлийн бага хурал хийнэ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...