English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
ӨВЧТӨН САХИСНЫ ТЭТГЭМЖ
      Улсын Их Хурлын 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын холбогдолтой хуульд нэмэлт өөрчлөлт оруулж баталсны нэг нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль юм. Энэ хуульд даатгуулагчид олгох тэтгэмжийн төрлийг “Өвчтөн сахисны тэтгэмж” гэсэн шинэ төрлийн даатгал авах эрхтэй болгон нэмэгдүүлсэн байна.

      Хуульд зааснаар Өвчтөн сахихын өмнө тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 3 сараас доошгүй хугацаанд төлсөн даатгуулагч эх, эцэг, хууль ёсны асран хамгаалагч 0-5 насны хүүхдээ эмнэлэгт хэвтэхэд нь сахисан бол “Өвчтөн сахисны тэтгэмж” авах эрхтэй болно.

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2009 оны 115 дугаар тушаалаар “Даатгуулагчид өвчтөн сахисны тэтгэмж олгох журам”–ыг батлан мөрдүүлж байна.  Энэ журмаар даатгуулагчид “Өвчтөн сахисны тэтгэмж” олгох нөхцөл, журам, хугацаа, өргөдөл гаргах журам, бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг тодорхойлж өгсөн.
Даатгуулагч “Өвчтөн сахисны тэтгэмж” авахын тулд дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд:
1.    Даатгуулагч эцэг, эх, хууль ёсны асран халамжлагчийн “Өвчтөн сахисны тэтгэмж” олгохыг хүссэн өргөдөл
2.    Даатгуулагч эцэг, эх, хууль ёсны асран халамжлагчийн нийгмийн даатгалын баталгаажсан дэвтэр
3.    Хүүхдээ сахиж эмчлүүлсэн эмнэлгийн байгууллагаас олгосон эмнэлгийн хуудас
4.    Хэрэв хүүхдээ сахисан даатгуулагч заавал даатгуулагч бол ажил олгогчийн зохих журмын дагуу гаргасан тооцооны хуудас, төлбөрийн нэхэмжлэх
5.    Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
6.    Хүүхдийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ

Даатгуулагч “Өвчтөн сахисны тэтгэмж” олгохыг хүссэн өргөдлөө эмнэлгийн хуудас олгосон өдрөөс 4 долоо хоногийн дотор, хэрэв хүндэтгэх шалтгаантай байсан бол 6 долоо хоногийн дотор хэрэв заавал даатгуулагч /ямар нэг аж ахуйн нэгж, байгууллагад ажилладаг/ бол байгууллагынхаа нягтлан бодогчоор дамжуулан нийгмийн даатгалын байгууллагад, сайн дурын даатгуулагч бол нийгмийн даатгалын байгууллагад өөрийн биеэр тус тус гаргаж өгнө.
Нийгмийн даатгалын байгууллага “Өвчтөн сахисны тэтгэмж” олгохыг хүссэн өргөдлийг холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор шийдвэрлэж олгоно.
“Өвчтөн сахисны тэтгэмж”-ийн хэмжээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2009 оны 31 дүгээр тогтоолоор “Өвчтөн сахисны тэтгэмж”-ийн хэмжээг ажлын нэг өдөрт 3000 төгрөг байхаар тогтоосон. Ингэснээрээ даатгуулагч ажил хөдөлмөрөөсөө хөндийрөн хүүхдээ эмнэлэгт сахисан тохиолдолд тэтгэмжийн даатгалын сангаас хуанлийн жилд 90000 хүртэл төгрөгийн тэтгэмж авах эрхтэй болж байна.
“Өвчтөн сахисны тэтгэмж”-ийг олгох хугацаа
Хуульд “Өвчтөн сахисны тэтгэмж”-ийг хуанлийн жилд ажлын 30 өдрөөс илүүгүй хугацаанд олгохоор заасан. Өөрөөр хэлбэл даатгуулагчид энэ тэтгэмжийг олгох нэг удаагийн дээд хязгаар нь ажлын 30 өдрөөс хэтрэхгүй байна. Түүнчлэн даатгуулагч хуанлийн жилд удаа дараа өвчтөн сахивал нийт тэтгэмж олгох хугацаа мөн ажлын 30 өдрөөс хэтрэхгүй байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...