English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Бас нэг ”нууц” гэрээ
Сүүлийн жилүүдэд Монголын мэдээллийг гадаадаас олж үзсэн нь дээр гэдэгт би огт эргэлзэхгүй болсон. Манайхан Энхбаяр, Нямдорж хоёрын хэрүүлийг харж “баясаж” байх хооронд “манай аваргууд” бас нэг “нууц” гэрээ хийжээ. Дандаа яах гэж ингэж хулгайч царайлж байдгийм бол гэж дотроо бодох…
Ард түмэндээ хэлээд ил тод гэрээ хийсэн бол буруутгах шалтгаан багатай мэт. Хятадын тал дэлхийд мэдээлээд байхад манай хэд “нуух” гэж ядчих юм аа. Энэ тухай мэдээг ямар ч засваргүй хүргэе.
Хятадын хөнгөн цагааны Chinalco бүлэг Монголын Таван Толгойн коксждог нүүрсний орд газраас гурван жилийн турш нүүрс нийлүүлэх гэрээг 2011 оны 10 дугаар сарын 26-нд монголын төрийн өмчит Erdenes MGL компанитай үзэглэлээ.
Тухайбал энэ компани Монголоос 15 сая тонн нүүрс жил тутам авах бөгөөд эхний нүүрсийг энэ долоо хоногоос нийлүүлж эхлэх аж.
Erdenes-ийн мэдээлж байгаагаар Chinalco нүүрснийхээ 30 хувийг японы худалдааны танхим “Itochu Corp”, “Mitsui & Co Ltd” болон солонгосын төрийн өмчит компани “Korea Resources Corp”-д худалдах аж.
Монголын Засгийн Газар Таван Толгойн ордыг хоёр хэсэгт хуваасан юм. Зүүн Цанхи нь 10 миллиард долларын өртөгтэй хувьцаа нийтэд гаргахаар төлөвлөж буй Erdenes TT -д хамаарах бол баруун Цанхид нь олон улсын тендер зарласан юм.

Тэгээд сурвалж нь хаана байна гээд надаас битгий шалгаагаад байж үзээрэй. Мэдээллийн сурвалж нь дэлхийгээр нэг байгаа, харин гол сурвалж нь Засгийн Газар, Эрдэнэс ТТ учраас тэндээсээ асуусан нь дээр байх…
Судлаач Д.Ганхуяг
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...