English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Киргизстаны шинэ ерөнхийлөгч
Киргизстаны Ерөнхийлөгчийн сонгууль өнгерөгч ням гаригт болж, тус улсын Ерөнхий сайд Алмазбек Атамбаев нийт саналын 60 гаруй хувийг авснаар ялалт байгууллаа.
Бүх нийтийн санал хураалт 95 гаруй хувьтай явагдсан бөгөөд А. Атамбаев 62.88 хувийн санал авсан байна. Харин түүний өрсөлдөгчид болох Нэгдсэн Киргизстан намын тэргүүн Адахан Мадумаров 14.91, "Ата-Журт" намын тэргүүн Камчыбек Ташиев 14.43 хувийн санал авсан байна.

Сонгуульд Европын парламентын ассамблейн Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгч Вальбурга Дуглас ажиглагчаар оролцжээ.

Тэрбээр сонгуулийн үеэр ямар нэг будлиан гараагүй гэж мэдэгдсэн юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...