English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
МАН-ын бага хурал 28-нд хуралдана
Монгол Ардын Намын Удирдах зөвлөл уржигдар хуралдлаа.
Хурлаар дөрвөн асуудал хэлэлцсэн байна. Юуны түрүүнд, намын Бага хурлын II хуралдааныг энэ сарын 28-нд хуралдуулахаар товлож, хэлэлцэх асуудлаа тогтжээ. Бага хурлаар намын даргын улс төрийн илтгэлийг хэлэлцэхээс гадна бүтэц, зохион байгуулалтын зарим асуудлыг шийдвэрлэнэ. Тухайлбал, 26 дугаар их хурлаас баталсан намын дүрмийн дагуу орон тооны гурван нарийн бичгийн даргын нэг болох эмэгтэй нарийн бичгийн даргыг сонгох аж.
Мөн хурлаар 2012 оны сонгуульд оролцох Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулав. Ажлын хэсгийг намын дарга ахалж, ерөнхий нарийн бичгийн дарга орлох бөгөөд нарийн бичгийн даргаар намын нарийн бичгийн дарга Я.Содбаатар ажиллана. Ажлын хэсгийг дөрвөн дэд ажлын хэсэгтэйгээр байгуулжээ.
Түүнчлэн нийслэлийн Монгол Ардын Намын хорооноос хийж буй ажил болон СоцИнтернийн Ази-Номхон далайн бүсийн хорооны хурлыг зохион байгуулсан талаарх мэдээллийг сонссон байна. Бүсийн хорооны хурлын үр дүнг хэлэлцэхийн хамт удахгүй болох СоцИнтернийн их хуралд хэрхэн оролцох талаар ч ярилцжээ.
Г.Энх
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...