English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Баяр хүргэсэн илгээлт солилцлоо

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевт Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойн баярын мэндчилгээ хүргүүллээ. Тус мэндчилгээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч болон тус улсын ард түмэнд энэхүү түүхт ойн өдрийн чин сэтгэлийн халуун баяр хүргэж, хоёр улсын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрч байгаад сэтгэл нэн ханамжтай байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевийн энэ онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын талаар дурдаад, “хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Таны оруулж буй хувь нэмэр асар их билээ. Монгол, Оросын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа нь түүхэн хөгжил, цаг үеийн шаардлагад нийцэн улам өргөжин дэвжинэ гэдэгт итгэл төгс байна. Энэхүү завшааныг ашиглан Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд эрүүл энх, ажлын амжилт, оросын найрсаг ард түмэнд хөгжил цэцэглэл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе  гэв.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...