English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Дуран оношилгооны их эмч С.Наранцэцэг: Гадаадад өндөр зардлаар хийдэг оношилгоог Монголдоо хийдэг боллоо
   Монголчуудын дунд сүүлийн үед ходоод гэдэсний өвчлөл дээд цэгтээ хүрээд байгаа билээ. Чанаргүй хүнс, замбараагүй хоололтоос болж дотор эрхтний ямар нэгэн өвчин эмгэггүй хүн гэж байхгүй болсон гэхэд хэлдэхгүй. Дотор эрхтэн дотроос оношлоход хэцүү эрхтэн бол нарийн гэдэс. Тэгвэл Монголын анагаах ухааны салбарт нэгэн шинэ технологи орж ирсэн байна. Энэ талаар Дуран оношилгооны их эмч С.Наранцэцэгээс тодруулсан юм.

-Сайн байна уу. Дотор эрхтнийг бүгдийг оношилдог бичил камер орж ирсэн гэж дуулсийм л даа. Тэгээд энэ талаар тодруулах гэсэн юм аа?

-Аан тийм. Улаан хоолойноос эхлээд ходоод нарийн гэдэс, бүдүүн гэдсийг оношилдог технологийг манай эмнэлэг оруулж ирсэн л дээ. Хамгийн сүүлийн үеийн технологийн нэг хэлбэр бол энэ камер байгаа юм. Бичил камер нь сэкүндэнд хоёр зураг авдаг. Томхон капсультай эмийн хэмжээтэй адилхан камерийг зүгээр л залгичихна. Камер маань ходоодонд явахдаа секүндэнд хоёр зураг авсаар байгаад 8 цагийн туршид 54 мянган зураг авчихсан байдаг юм. Нэг ёсондоо хүнд ямар нэгэн зовиургүй өвчтэй газрыг нь оношилж болох технологи юм. Энэ технологийг дэлхий дээр 10-аад жилийн өмнө гарсан. Үнэ өртөг ихтэй, нэг камер л гэхэд 800 орчим долларын үнэтэй. Анх гарч ирж байх үед нь Монголын оношилгоонд нэвтрүүлнэ гэхээр их үнэтэй байсан. Уг камериар нэг удаа оношилгоо хийхэд 7000 доллар. Жишээлбэл Германд 4 мянган еврогоор хийнэ. Харин Японд 4 мянган доллар, Солонгос, Хятадад 3 мянган доллароор хийдэг. Гадаад улсад ийм үнэтэй хийдэг оношилгооны технологийг манай эмнэлэг оруулж ирээд 800-1000 орчим доллараар хийж эхлээд байгаа юм. Дэлхийд 10 жилийн өмнө нэвтрүүлсэн. Харин манайх 10 жилийн дараа оруулж ирж байна. Яагаад гэвэл дэлхийд үнэ нь буураад эхэлчихсэн. Нэг ёсондоо дараагийн шинэ технологи нь гарч ирэх гэж байгаа гэсэн үг.

-Камерийг харж байхад жижигхэн залгихад ямар нэгэн зовиур мэдрэгдэхээргүй юм байна. Энэхүү камериар оношлуулахад насны ангилал гэж байгаа юу?

-Залгихад ямар нэгэн зовиур бол байхгүй. 13-аас дээш насны бүх хүн энэхүү камериар оношилгоо хийлгэж болно. Би жижигхэн камериндаа “Аялагч” гэж нэр өгчихөөд байгаа л даа. Хүний гэдэс дотор ямар ч зовиургүй аялаад л зургийг нь авчихна.

-Ходоод, бүдүүн гэдэсний дурангийн оношилгооноос нэлээн давуу талтай юм шиг санагдлаа л даа?


-Дурангийн аппаратаар ходоод, бүдүүн гэдэс дурандах чинь хязгаартай байдаг. Хүний гэдэс нийтдээ 15 орчим метр. Тэгэхээр улаан хоолой, ходоод 1 метр орчим, бүдүүн гэдэс нь 2 орчим метрийг л дурандана гэсэн үг. Дунд нь үлдэж байгаа 10 гаруй метр гэдэс нь оношлогдох ямар ч боломжгүй болчихож байгаа юм. Тэгвэл энэхүү камерийг залгиснаар 12 нугалаа нарийн гэдсийг хүртэл оношилж болохоор болж байна. Ходоод нь өвдөөд дурандуулаад байдаг юу ч гарч ирдэггүй тийм хүмүүс энэ камериар оношлогоо хийвэл зүгээр.

Мөн урьдчилан сэргийлэх чиглэлээр оюутолгойруу явж байгаа залуус энэхүү камериар дотор эрхтэнээ оношлуулж байгаа. Яагаад гэвэл ус муу, хужиртэй ус хэрэглэдэг болохоор гэдэс гүзээ нь шархалдаг, амархан өвддөг. Тиймээс явахаасаа өмнө онош тавиулаад 2 жил ажилчихаад эргэж ирээд дахин оношлуулж болно. Нэг ёсондоо урьдчилан сэргийлэх оношилгоонд маш их ач холбогдолтой. Шаардлагатай бол өвчтэй хэсгүүдийг нь нийлүүлээд хадгалж болно. Эсвэл бүтэн бичлэгээр нь ч хадгалж болно.

-Энэхүү жижиг камерийг заавал эмнэлэг дээр эмчийн хяналтанд залгих уу?


-Гэртээ залгиасан ч болно. Залгисан цагаа харин эмчдээ хэлэх хэрэгтэй.

-Тэгэхээр энэ камер чинь гэдсэн дотор байхдаа мэдээллээ өгөөд явна гэсэн үг үү?

-Камер залгичихаад цаанаас нь зориулалтын хантааз өмсдөг. Тэгээд камер мэдээллээ хантаазруугаа дамжуулдаг юм. Хантааз нь UBS оролттой. Тэгэхээр оношилуулж байгаа хүн хантаазаа өмсөөд эмээ уугаад л өдөржингөө ажлаа хийгээд явчихна. Тэгээд л найман цагийн дараа эмчдээ ирж, хантаазнаас нь мэдээллийг нь аваад компьтерт харах юм байгаан. Өвчний мэдээллийг гар утсанд ч авсан болно. Өөрөөр хэлбэл гэдэс дотрын өвчнийг оношлоход хялбар болж байна л гэсэн үг л дээ.

Монголд нарийн гэдэсний янз бүрийн эмгэгийг оношилж чаддаггүй байсан. Тэгвэл энэхүү бичил камерны тусламжтай оношлоход хялбар болж байгаа юм.

Хүмүүс Ходоод өвдөөд байна гэдэг эмч дээр очоод дурандуулахаар зүгээр байна л гэдэг. Гэтэл өвчин нь нарийн гэдсэндээ байдаг. Гэтэл нарийн гэдсийг оношилж чаддаггүй. Гол өвчний голмот нь 12 нугалаа гэдсэндээ байдаг.

Монголчуудын нийт өвчлөлийн ихэнх хувийг ходоод гэдэсний өвчин эзлээд байна. Манайхны замбараагүй хоололт, архи их ууснаас үүсэн ходоод гэдэсний өвчнийг эрт үе дээр нь оношилж эмчилэх боломжтой боллоо гэсэн үг.

-Гэдэс доторын оношоо танай эмнэлэг тавьлаа гэхэд, эмчилгээг нь танайх байс хийдэг үү?

-Оношоо зөв тавьж байна гэдэг чинь эмчилгээ зөв явагдана гэсэн үг шүү дээ. Ер нь бол өвчний оношийг тогтооно гэдэг хамгийн хариуцлагатай нарийн ажил. Ходоод дурандуулахад сайндаа л ходоодоо, улаан хоолойгоо дурандаж байгаа юм. Харин цаашаа явж, нарийн гэдэс дурандаж чаддаггүй. Түүнээс цааш явуулбал аюултай. Нарийн гэдэс цоорно.

Харин энэ технологиор дурандуулахад бэлтгэл сайн хангах хэрэгтэй, нөгөө л дунгаар дурандуулдагтай адилхан хоолоо сойно. Саяхан нэг ходоод гэдэсний өвчтэй эмэгтэй нөхөртэйгээ гэдсээ дурандуулахаар Тайланд яваад ирсэн. Тэгж явах зардал нь 8000 доллар болсон гэсэн. Тэгэхээр Монголчууд бид гадаад руу өндөр зардал гаргаж явж, дурандуулахын оронд монголдоо дурандуулдаг боллоо. Бид энэ оношилгоог монголдоо 1000 доллараар хийнэ.

-Монголчууд дурангийн оношлогоо хийлгэнэ гээд л зардал гаргаад явдаг. Энэхүү жижиг аппаратаас зураг авахуулах гэж явдаг гэсэн үг үү?


-Тийм. Тэгэхээр одоо монголдоо хийлгэж болохоор боллоо гэсэн үг шүү дээ. Ажлаа хийж байгаад ямар ч зовиургүй хийдэг. Оношилж чаддаггүй байсан хэсэг газрыг оношилж болно. Энэхүү технологийг эх орондоо оруулж ирээд хоёр сар гаран л болж байна. Манай эмнэлэг дээр хоёр хүн камериар оношилгоо хийлгэсэн байгаа. 24-48 цагийн хооронд хоол сойно. Хоол сойно гэдэг чинь юу ч идэхгүй байна гэсэн үг биш. Аарц, уух юм ууна цагаан идээ иднэ.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...